Зэрлэг фанатуудаас болгоомжил

Хөлбөмбөгийн дэмжигч, фанатууд тэмцээний нэг чухал хэсэг болдог. Гэхдээ тэд зөвхөн хайртай тамирчдаа хөгжөөн дэмжихээс гадна, уур бухамдлаа маш хурцаар илэрхийлдэг. Саяхан Бразилын үндэсний хөлбөмбөгийн тэмцээний аварга шалгаруулах тэмцээний үеэр " Atletico Paranaense " болон " Vasco " багийнфанатуудын хооронд хүчтэй зөрчил гарчээ.
Фанатуудын маргааныг намжаах аргагүй болсон учир цагдаа хүчнийхэн ирж, тоглолтыг тараахад хүрсэн юм. " Atletico Paranaense "-ын фанатуудад зодуулсан хоёр хүн нэлээд хүндхэн бэртэж эмнэлэгт хүргэгдсэн байна. Улайран зодолдож байсан фанатуудыг тараахын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хий цацаж байдлыг намжаажээ. Үүнээс ч өмнө фанатуудын хооронд зодоон гарч хүн амь насаа алдах тохиолдолд олон гарч байсан билээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ