Жүжигчин Паул Уолкер амиа алдахаасаа хэдхэн мөчийн өмнө

Энэ бол саяхан харамсалтайгаар амиа алдсан жүжигчин Паул Уолкерийн осолд орохоос хэдхэн мөчийн өмнө авахуулсан дүр зураг гэнэ. Тэрээр найзынхаа улаан өнгийн "Porsche" автомашины зорчигчийн суудалд инээмсэглэн сууж байжээ.

Тэд арваннэгдүгээр сарын 30-нд Калифорниягийн Санта-Кларита дахь буяны байгууллагын гаднаас хөдөлж, тун удалгүй замын хажуугийн мод мөргөн осол орж, үүнээс хэдхэн минутын дараа гал авалзан, машин бүрэн шатсан билээ.

Шинжээчдийн дүгнэлтээр ослын улмаас жолоо барьж явсан Уолкерын найз, түүний санхүүгийн зөвлөх Рожер Родас хүнд бэртлийн улмаас газар дээрээ нас барсан бол жүжигчин залуу ослоос амьд гарсан ч галд амиа алдсан гэх дүгнэлтийг гаргажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ