"TIME" сэтгүүлийн оны онцлох хүн тодорлоо

“Time” сэтгүүлээс жил бүр уламжлал болгон нэрлэдэг оны хүнээр энэ жил Ромын тэргүүн хамба ламтан Францис I тодорчээ. Тус сэтгүүлийн редакцаас тухайн жилийн үйл явдалд хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн, нөлөөл бүхий байсан хүнийг нэрлэдэг билээ. Сэтгүүлийн редакци 1927 оноос хойш жил бүр тухайн жилдээ олны талархал хүртсэн болон, амжилттай байсан хүнийг нэрлэж байгаа.

Ромын пап Францис Iкатолик шашинтны тэргүүний суудалд залраад есөн сарын хугацаа өнгөрчээ. Тэрээр энэ хооронд эд баялаг ядуурал, шударга ёс, ил тод байдал, орчин үе болон даяарчлал, нийгэм дэх эмэгтэйчүүдийн байр суурь, гэр бүл зэрэг бидний өмнө тулгамдаж буй асуудлуудаар яриа хэлэлцүүлэгт оролцож олны анхаарлыг хандуулж чадсан” хэмээн түүнийг энэ жилийн онцлох хүнээр нэрлээд байна.
Энэ жилийн оны онцлох хүнийг нэрлэдэхэд нэлээд рейтинг өндөртэй байсан хүмүүсийн тоонд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, Сирийн төрийн тэргүүн Башар Асад, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын ажилтан Эдуард Сноуден нар байсан юм. Гэсэн ч олны иргэдийн дунд явуулсан санал асуулгаар Ромын тэргүүн хамба ламтан үнэмлэхүй санал авсан байна.

Өдгөө 76 настай, итали гаралтай, Аргентиний иргэн Хорхе Марио Бергольо энэ оны гуравдугаар сарын 13-нд Ромын Папаар өргөмжлөгдсөн. Хамба лам 1936 оны 12 дугаар сарын 17-нд Буэнос-Айрест төрсөн. Испаниас гадна итали, герман хэлийг эзэмшсэн.

Тэрээр Ромын 266 дахь пап болж 1.2 сая католик шашинтныг тэргүүлж байгаа юм.

Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ