Навчаагийн нөхөр гомдолтой байна

Жүжигчин Навчаа “Ларьдма” нэртэй уран сайхны кино хийж, багагүй шуугиан дэгдээгээд байгаа. Гэр бүлийн хүчирхийлэлийн тухай өгүүлэх энэ кино олны анхаарлыг татаж, багагүй орлого олсон. Гэвч уг киног дэлгэцэнд гарсны дараа “Навчаа нөхөртөө зодуулдаг байсан. Бас киноны гол дүрд тоглосон жүжигчин Пүрэвсүрэн ч найз залуудаа зодуулж, хамраа хугалуулж байсан. Тиймээс ийм кино хийлээ” гэсэн мэдээлэл хаа сайгүй цацагдсан. Гэвч үүнээс болж жүжигчин Навчаагийн экс нөхөр Ж.Угтахбаяр гэгч залуу байж суух аргагүй болоод байгаа гэнэ.

Түүнийг Навчаатай ханилж байсныг мэдэх найз нөхөд, ахдүү хамаатан садангаас эхлээд олон хүн хүчирхийлэгч, дарамтлагч гэж хүлээж авах болжээ. Жүжигчин Навчаагийн хувьд нөхрөөсөө зургаан насаар эгч байсан бөгөөд дөрвөн жил хамт амьдарч хөөрхөн охинтой болсон гэнэ. Угтахбаяр гэгч энэ залуу сүүлийн 10-аад жил Дорнод аймгийн Баяндун суманд уурхайд ажиллаж байгаа аж.

Угтахбаярэрх зүйч мэргэжилтэй бөгөөд “Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг зүйлийг яг эрэгтэй нь эмэгтэйдээ гар хүрч байгаа нөхрийг хэлэх үү? эсвэл өглөө босоод л сайхан амраад унтаж байхад хэрүүл үүсгэж, тэр гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа эхнэрийг хэлдэг үү? гэдгийг би асуумаар байна. Миний хувьд Навчаад гар хүрч байсан нь үнэн. Гэхдээ би зүгээр байгаа хүнд хэзээ ч гар хүрэхгүй.

Би өөрөө их шартай зантай. Хүн зүгээр байж байхад би гар хүрч үзээгүй ялангуяа эмэгтэй хүнд. Хэрвээ Навчаагаас өөр эмэгтэй хүнд Угтахбаяр гэдэг хүн гар хүрсэн бол би Монголоос бүр мөсөн явъя” хэмээн мэдэгдээд байна. Тэрээр тэдний гэр бүлийг цуцласан Баянгол дүүргийн шүүгч Мөнхтуяа гэдэг хүнд одоо хүртэл гомдож явдаг гэнэ.Шүүхээсямар нэг эвлэрлийн хугацаа өгөлгүйгээр гэр бүлийг цуцласан гэж тэрээр ярьж сууна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ