Г.Алтанхүү найз охиноо хөнөөчихөөд Польш явахаар виз даруулсан байжээ


Найз залуугийнхаа гарт онц хэрцгийгээр зодуулан амиа алдсан 21 настай эмэгтэйн хэрэг олон нийтийн анхаарлын төвдбайна. Охины аминд хүрсэн гэхэрэгтэй Алтанхүү зураг цахим ертөнцөөр тархаад байгаа юм. Хамгийн сүүлд албаны эх сурвалжаас авсан мэдээллээр дээрх хэрэгөнгөрсөн сарын 13-ны өдөр гарчээ. Тухайн өдөр “ГССҮТ-д зодуулсан хүн хэвлийн мэс заслын хагалгаанд орж хэвтлээ” дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Мэдээллийн мөрөөр шалгахад Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны иргэн Ц-гхамтран амьдрагч ХЕ790519** регистрийн дугаартайГ.Алтанхүү нь зодсон байсныг цагдаагийн байгууллага тогтоож, мөрдөн байцаалт явуулж байна. Харамсалтай нь талийгаачхагалгаагаа дийлэлгүй нас баржээ.Талийгаачийн нас барсан шалтгааныг тодруулах шүүх эмнэлгийн дүгнэлт энэ долоо хоногт гарахбайсан ч хойшилсон байгаа юм.
Уг хэрэг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр III сургуулийн зүүн хойно байрладаг 2*-р байрны *** тоотод болсон бөгөөд. Таны харж буй дээрх байранд Алтанхүү гэх залуу олон эмэгтэйчүүдийг яргалж байсан тухай ч эх сурвалжууд мэдээлж байгаа юм.
Хэргийн мөрөөр Г.Алтанхүү гэгчийн оршин суудаг байранд очиход дээрх байранд хүн удаан амьдраагүй бололтой түгжээтэй байсан юм. Ингээд тус байранд 1996 оноос хойш амьдарсан хүнээс Г.Алтанхүү гэгчийг таних эсэх мөн зодооны чимээ шуугиан сонсогдож байснуу гэх мэтчилэн зарим зүйлийг тодруулахад “Сүүлийн нэг энэ байранд хүн амьдраагүй байх. Дандаа л түгжээтэй байдаг юм. Анх энд 3 хүү, 2 охинтой Д.Гонгоржав гэж их л тохьтой томоотой айл нүүж орж ирсэн. Одоо бол хүүхдүүд нь амьдардаг. Алтанхүү нэг ахтайгаа амьдарч байгаад ахынх нь нүүгээд явчихсан байж магадгүй. 2010 онд л нэг чимээ шуугиан болж нэг үл таних бүсгүй л харагдаж байсан санагдана. Харин сүүлийн үед бол эмэгтэй хүний бараа харагдаагүйдээ” гэсэн юм. Харин тус хорооны цагдаагаас лавлахад Г.Алтанхүү гэгч нь ийм хэрэгт холбогдсоныхоо дараагаар Польш улсруу гарахаар виз даруулсан байхад нь цагдаа нар барьж авсан ажээ.
Н.Алтанхүүгийн ах нь Солонгос, Монголын хооронд машины наймаа эрхэлдэг нэгэн байдаг бөгөөд Ц охины гэр бүлийг бодвол хангалуун амьдралтай гэр бүл аж.
Харин талийгаач охин 21 хэн настай хирнээ их сургуулиа дүүргэчихээд итгэл дүүрэн машин борлуулдаг компанид ажиллаж байсан ч золгүй учиралаар машин худалдаж авахаар ирсэн Г.Алтанхүүтэй таарсан байдаг. Охин хэд хэдэн удаа зодуулж бэртэл аваад эгч дээрээ ирсэн ч өнөөх “яргачин” хайрыгаа уучлаарай гэсээр ирдэг байсан тухай ойрын эх сурвалж хэлж байна. Харин дөнгөж амьдралд хөл тавьсан охиноо алдсан ээж бие нь муу байгаа юм.
zindaa.mn
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ