Адам Сэндлер хамгийн их ашиг олжээ

Форбес сэтгүүлээс энэ жилийн холливуудын хамгийн ашиг орлоготой ажилласан жүжигчдийн жагсаалтыг гаргажээ. Тэд тухайн жүжигчний хамгийн сүүлийн гурван кино бүтээлийнх нь ашиг орлогоор тооцоолсон аж.

Жагсаалтыг инээдмийн жүжигчин Адам Сэндлер тэргүүлсэн байна. Өдгөө 47 настай тэрээр 2011-2013 оны хооронд "Jack & Jill", "That\”s My Boy"болон "Grown Ups 2" хэмээх кинонуудад тоглосон юм.

Харин хоёрдугаарт "Killers" болон "One for the Money" киногоороо алдартай жүжигчин Кэтрин Хейгл, гуравдугаарт жүжигчин Риз Уизерспун, дөрөвдүгээрт жүжигчин Николас Кейж, тавдугаар байрт Кевин Жеймс оржээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ