Нүдээ ухуулсан хүү хиймэл нүдтэй боллоо

Хятадын Шэнчэнь хотод зургаан настай Гуо Бин хүүгийн нүдэнд хагалгаахийж амжилттайгаар хиймэл нүд шилжүүлэн суулгажээ. Мэс засал хэд хэдэн удаа хийгдсэний эцэст хүү өмнөхөөсөөхамаагүй дээрдсэн байна. Гэсэн ч өмнөх шигээ хорвоо ертөнцийг тунгалагаар нь харж чадахгүй ажээ. Хиймэл нүд нь энгийн нүд шиг харагдан хөдөлдөг боловч түүний харааг сэргээж чадахгүй хэмээн эмч нар хэлсэн юм.Түүнчлэн хүү дараа зун гэхэд хараагүй хүмүүст зориулсан тусгай мэдрэгчтэй болох юм.
Хүүгийн нүдний эвэрлэг бүрхэвчийг авч, нүдийг нь ухсан аймшигт хэрэг өнгөрсөн наймдугаар сард гарч байсан. Цагдаа нар энэ хэрэгт түүний авга эгчийг сэжиглэж байсан ч хэрэг гарсанаас зургаа хоногийн дараа тэрээр худаг руу үсрэн амиа хорлон байна. Тиймээсхэрэгт дахин сэжиглэххүнүгүй болсон ажээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ