Хойд Солонгосын “ номер хоёр” хэн байх вэ

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун өөрийн авга ахыгаа албан тушаалаа урвуулан ашигласан, эрх мэдлээ хэтрүүлсэн, эмэгтэйчүүдтэй нэр холбогдсон, авилга хээл хахууль авсан гэх зэрэг шалтгаанаар өндөр дээд албан тушаалаас нь буулгаж, цаазалсан.

Тэгвэл цаазаар авхуулсан түүний авга ахын эхнэр нь олон жилийн турш олны өмнө гараагүй байсан бол өчигдөр олон нийтийн өмнөгарлаа. Тэрээр Чан Сун Текийн гэргий бөгөөд улсдаа хамгийн нэр нөлөө бүхий хүний эхнэр байсан билээ. Тэрээр нөхрийхөө оршуулгын ёслолыг удирдан хийхээр болоод байгаа тухай “KCNA” агентлаг мэдээлж байна. Хатагтай Ким Кён Хуигийн нэр улс төрийн товчооны нэлээд нөлөө бүхий хүмүүсийн нэрсийн жагсаалтад багтсан байдаг юм. 2011 онд Хойд Солонгосын удирдагч агсан Ким Чен Ирийг нас барсаны дараагаартүүний тэр намынханы дунд нэлээд нөлөөтэй болж ирсэн юм.

Цаазаар авхуулсан Чан Сун Тек ч мөних удирдагчийг нас барсаны дараа улсынхаа хамгийн нөлөө бүхий хүн байсан. Түүнийг хөшигний цаадах удирдагч гэж хүртэл нэрлэж байсан. Улс орны бодлого, нарийн асуудлыг Ким Чен Унаас ч илүү мэддэг байсан гэдэг. Дэлхий нийт болон Өмнөд Солонгосын талаас Кимийн энэ энэ эрс шийдвэрийн талаар сонирхон ярилцаж байсанд тэрээр ундууцангуй хандаж улсын дотоод хэрэгт хошуу дүрлээ хэмээн уурласан. Тиймээс Өмнөдийн зүгээс Хойд Солонгост хандсан үйлдэл гаргахаасаа болгоомжилж байгаа юм.

Харин одоо Чан Сун Текийн орыг залгамжлах албан тушаалтан хэн байх эсэх нь анхаарал татаж байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ