Чилийн ерөнхийлөгч улиран сонгогдлоо

Чилийн ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарч ерөнхийлөгч Мишель Бачелет сонгуульд дахин ялалт байгуулсан байна.
Мишель Бачелет нийт саналын 62 хувийг авчээ. Харин түүний өрсөлдөгч баруун жигүүрийн нэр дэвшигч Эвелин Маттей сонгогчдын 38 хувийн саналыг авсан байна.
Зүүн төвийг баримтлагч Мишель Бачелет сонгуулийн санал хураалтын дүнг танилцуулсны дараа“Би сонгуульд ялалт байгуулсандаа баяртай байна. Би чили хүн бүрийн Ерөнхийлөгч байх болно” хэмээн хэлэв.
Өдгөө 62 настай Мишель Бачелет нь анх 2006 онд Чилийн Ерөнхийлөгчөөр сонгогдож, тус улсын хамгийн анхны эмэгтэй төрийн тэргүүн болж байсан юм.
Энэ удаагийн сонгуульд хоёр эмэгтэй нэр дэвшсэн сонин тохиолдол болсон юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ