Автобусны ослоор 21 хүн амиа алджээ

Филиппиний нийслэл Манила хотод автобусны томоохон осол гарч 21 хүн амь насаа алдсан тухай ВВС агентлаг дамжуулж байна. Гэмтэж бэртсэн хүний тоо нэлээд олон байгаа ч яг хэдэн хүн шархадсан талаар нарийн мэдээлэл ирээгүй байна.

Автобусанд явж байсан хүмүүсийн олонхи нь амиа алдсан хэмээн дамжуулав. Нас барагсдын тоо өсөж ч мэдэхээр байгаа тухай албаныхан хэллээ.

Цагдаа нарын хэлж буйгаар автобусны буруу байсан хэмээнүзэж байгаа бөгөөд чиглэлээ өөрчлөх үед осол гарсан байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа тухай хэлэв. Гэхдээ яг ямар шалтгаанаар осол гарсан эсэх нь одоогоор нарийн тодорхой болоогүй байгаа.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ