Цасан шуурганаас болж 3000 орчим нислэг цуцлагдав

АНУ-д бямба гаригт тус улсын төвийн болон зүүн нутгуудад их хэмжээний цас орсоны улмаас гурван мянга орчим нислэгүүд хойшдогдоод байна. Онгоцны буудлын техникийн албанууд нисэх талбайг цэвэрлэж амжихгүй байгаатай холтбоотой аж.

Цаг уурын таагүй байдал замын байдлыг хүндрүүлэхэд болон зам тээврийн ослууд гарах нэг гол шалтгаан болжээ. Миссури мужийн цагдаагийн газрын уламжилснаар, орон нутгийн замууд дээр цаг агаарын онцгой нөхцөл байдлын улмаас ослууд гарч байгаа бөгөөд үүний улмаас гурван хүн амь насаа алдсан байна.

Үндэсний ус цаг уурын албаны мэдээгээр, тус улсын 20 бүс нутаг цасны бүсэд ороод байна. Энд нутаг дэвсгэрт нийт 100 сая гаруй хүн амьдардаг. Зарим газруудад цасны түвшин 30 см хүрчээ. Цаг уурын урьдчилсан мэдээгээр, ойрын цагуудад цас улам ширүүсэхнэ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ