Дэлхий дээр хорт хавдраар өвчилсөн 14 сая хүн бий

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар дэлхий дээр жилд 14 сая хүн ямар нэг төрлийн хорт хавдраар өвчилж байгааг олж тогтоожээ. 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл хорт хавдрын өвчлөл эрс нэмэгдэж байгааг тэмдэглэсэн байна.
Тэдгээр хүмүүсийн 7-8 сая хүн нь уг өвчний улмаас амь насаа алдаж байгаа ажээ. Хүмүүсийн дундах өвчлөл үйлдвэржилт сайтай улс орнуудад илүү их байгаа нь судалгаагаар нотлогдсон байна. Хүмүүсийн амьдралын хэв маяг, хэрэглэж буй зүйлс өөрчлөгдөхийн хэрээр хорт хавдрын өвчлөл нэмэгдэж байгаа гэсэн үг.
Нийт нас барагдсдын 1.8 сая хүн уушигны хорт хавдраар өвчилсөнбөгөөд тэдгээр ньтамхи татаснаас ийнхүү өвчилсөн байдаг ажээ. Дэлхийн 140 гаруй оронд уушигны хавдрын өвчлөл хамгийн өндөр гарсан байна.
Орчны бохирдол болоод хүмүүсийн дундах тамхидалтбагахгүй бол энэ өвчин улам илүү нэмэгдэх хандлагатай байна. 2025 он гэхэд хорт хавдраар жилд 19 сая хүн өвчилдөг болно гэсэн судалгааг тус байгууллагаас гаргаад байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ