Украины бослогод Монгол гэр ашиглаж байна

Украин улсад үүсээд байгаа нөхцөл байдал илүү ширүүхэн болж байна. Бослого мөргөлдөөн эхлээд24 хоног болж байна. Сөрөг хүчний жагсагчид ОХУ-ын эрхшээлээс гарч, Европын холбоотой харилцаагаа бүхий л талаар хөгжүүлэх нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлэн жагсаж байгаа.

Украинчууд бослогодоо дулаан басхүү нүүлгэхэд амрыг нь бодож Монгол гэр ашиглаж байгаа ажээ. Монгол гэрийг бослогын талбайд ойрхон барьж босогчдыг хооллож, дулууцуулах, ухуулга материал тараах гол байр болгож байгаа гэнэ.

Босогчид өөрсдийн үзэл бодлоосоо ухрахгүй, тиймээс улс төрийн хоригдлуудыг суллах, Европын холбоотой харилцаагаа сайжруулах шаардлагыг хүлээж авахаас нааш Засгийн газрын хэлэлцээрт орохгүй гэдгээ илэрхийлж байна.

Харин олон хоног үргэлжилсэн бослого жагсаал нь улс орны эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн. Үүнийг зогсоох ёстой хэмээн Засгийн газар иргэдэд хэлж байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ