Шинжаан Уйгарт мөргөлдөөн болж 16 хүн үрэгдэв

БНХАУ-ын Шинжаан Уйгарын Кашгар хотноо үймээн дэгдэж 16 хүн амь үрэгдсэн талаар ВВС уламжилж байна. Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны ажилтан руу халдсан хэргээр гэмт этгээдийг мөрдөж байх үеэр ийм хэрэг гарчээ. Мөрдөлтийн үеэр хутга, тэсрэх төхөөрөмж бүхий бүлэг хүмүүс цагдаа нар руу дайрсан аж.
Мөргөлдөөний явцад цагдаа нарруу дайрсан хүмүүсээс 14-ийг газар дээр нь буудан хороосон бол хоёрыг нь баривчилжээ. Шинжаан Уйгарт “Зүүн Туркестан” хэмээх лалын шашны байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Энэ бүлэглэл Шинжаан Уйгарыг тусгаар улс болгохын төлөө тэмцдэг.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ