Амьд явах хугацаагаа мэдэж болдог цаг бүтээжээ

Шведийн зохион бүтээгч Фредрик Колтинг цаг хугацааны нарийвчлалыг харж болохуйцбугуйн цаг бүтээжээ. Түүний бүтээсэн “Tikker” цаг тухайн хүний амьд явах хугацаа хорогдсоор байгааг харуулдаг аж.
Тухайн хүн цагийг зүүхийн өмнө ухаалаг чипэнд байцаалт өгч тусгай анкет бөглөнө. Өөрөөр хэлбэл, өөрийн нас, амьдралын хэв маяг, эрүүл мэндийн байдал зэрэг мэдээллийг чипэнд суулгасны дараа цагаа зүүхэд “Tikker”-ийн дэлгэц дээр гурван янзын цаг хугацааны заалт гарч ирнэ.
Хамгийн дээд талынх нь тухайн хүнд амьдрах хугацаа хэр үлдсэнийг заана. Хоёр дахь эгнээний заалт мэдээлэл суулгаснаас хойш тухайн хүний амьд явах хугацаа цаг, минут, секундээр хорогдож эхэлснийг “хэлнэ”. Харин доод талд нь тухайн он, сар, өдөр, цаг, минут, секунд, долийг заах энгийн цаг байгаа.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ