Далайн ёроолд их хэмжээний цэвэр усны нөөц илрүүлжээ

Дэлхийн цэвэр усны нөөц багасаж байгаа энэүед цэвэр усны хэрэглээг илүү хэмнэлттэй болгох шаардлагатай байгаа. Цэвэр усны нөөцийн асуудал дэлхий дахины санааг зовиноож байна. Тэгвэл саяхан Австралийн Флиндерсийн их сургуулийн эрдэмтэд далайн ёроолд цэнгэг усны үлэмж хэмжээний нөөц байгаа олж тогтоожээ.
Судалгааны багийнхан “Австрали, Өмнөд Америк, Хятадын эрэг орчмын далай тэнгисийг судалсан. Далайн ёроолд ойролцоогоор хагас сая шоо метр цэвэр усны нөөц бий. Энэ бол ХХ зуунд дэлхийн гадаргуугаас ашигласан цэвэр усны хэмжээнээс хэдэн зуу дахин их” хэмээн ярьсан байна.
Дэлхийн нийт усны ердөө 2.5% нь цэвэр ус байдаг. Үүний 70% нь мөс буюу хатуу төлөвт оршдог. Үлдсэн 30%-ийг бид бүхэн хэрэглэдэг. Энэхүү 30%-ийн 70% нь нууранд орших ба үлдэж байгаа хэрэглээний 70%-ийг нь тариалан болон хөдөө аж ахуйд, 20%-ийг өрхийн хэрэглээ болон аж үйлдвэрт, үлдсэн 10%-ийг нь эрчим хүчинд хэрэглэж байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ