ЗХУ-ын агаарын хил зөрчсөн АНУ-ын онгоцыг унагажээ

1960 оны тавдугаар сарын 1-нд америкийн нисэгч Фрэнсис Пауэрсын жолоодсон “У-2” нисэх онгоц ЗХУ-ын агаарын хилийг зөрчиж, Свердловск хотын (одоогийн Екатеринбург хот) хавьд түүнийг сөнөөжээ. Пауэрс шүхрээр бууж, Свердловск хотын орчимд газардахад нь тэр даруй саатуулсан байна.
Эхэлж харвасан ЗРК С-75 пуужин Пауэрсын нисэх онгоцны нэг далавчийг тасалж, хөдөлгүүр болон сүүлийн хэсгийг гэмтээсэн бөгөөд найдвартай сөнөөхийн тулд бас хэд хэдэн зенитийн пуужин харавжээ.
Үүнээс гадна, “У-2” нисэх онгоцны өндөрт хүрэх боломжгүй байсан зөвлөлтийн амдан сөнөөгч МиГ-19 нисэх онгоцыг санамсаргүй сөнөөсөн байна. Зөвлөлтийн нисэх онгоцны нисэгч, ахлах дэслэгч Сергей Сафронов амь үрэгджээ. Түүнийг Улаан тугийн одонгоор нэхэн шагнасан байна.
Пауэрсыг Москвад аваачиж, тагнуул хийсэн хэргээр ЗСБНХУ-ын Дээд шүүхийн цэргийн коллеги удаан хугацаагаар хорих ял оноожээ.
ГУЛАГ-т 21 сар ял эдэлсэн Пауэрсыг Америкт баривчлагдсан зөвлөлтийн тагнуулч Рудольф Абелиэр сольсон юм.
С.Инда
//
СЭТГЭГДЭЛ БИЧИХ