Манделагийн залгамжлагч Аун Сан Су Чи мөн үү

Дэлхийн хамгийн нөлөө бүхий улстөрч Нелсон Мандела таалал төгссөнөөр улстөрд томоохон гарз тохиосон.

Тэрээр зөвхөн чадварлаг улстөрч байгаад зогсоогүй хүн төрөлхтний түүхэнд хүний эрхийн төлөө цогтой тэмцэгч, жинхэнэ эрэлхэг дуу хоолой болж байсан билээ.

Нелсон Манделагаас өмнө бид Гандиг сонсож түүний сургааль номлолыг сонсож байсан. Харин тэдгээр хүмүүсийн орон зайг өнөөдөр хэннөхөх вэ.

Ойрхи Дорнод, Африкийн ядуус, Израйль, Палестин, Энэтхэг, Кашмирийн асуудал, арьс өнгөний ялгаварлалын эсрэг, ДОХ-ын эсрэг тэмцэх, дэлхийн хэдэн тэрбум хүний эв найрамдлын бэлэг тэмдэг болох хүн хэн байх бол.

Мандела үндэстнийхээ аврагч төдийгүй зовж шаналсан хүн бүрийн эрхийг хамгаалж тэдний өмнөөс шийдвэр гаргагчдад үг хэлж, тэдэнд нөлөөлж чаддаг байсан. Түүний зорилго нэр алдар хөөсөн баян улс төрч байх биш байсан. Түүнд цугларсан эд баялаг түүний хүнийтөлөө гэсэнсэтгэлээр нь үржиж байлаа.

Мөргөлдөөн зөрчилдөөн гарсан газруудаар явж нэг ч удаа зэвсэг барилгүйгээр ард түмнийг ялалт байгуулахад ид шидтэн мэт тусалдаг байсан. Гэхэдээ энэ бүхэназ байгүй бөгөөд түүний чин сэтгэл, асарихзориг, хүсэл тэмүүлэлийнхүчээр бий болж байсан.

Тэгвэл өнөө цагт Мандела шиг бас Ганди шиг хүмүүст нөлөөлж чадах, тэдний жинхэнэ дуу хоолой болж чадах эрхэм хэрэгтэй. Тэр хүн энэрэнгүй зөөлөн сэтгэлтэмэгтэй хүн ч байж болох юм. Өнөө цагт амьдарч байгаа хүний эрхийн төлөө тэмцэгчдээс одоогоор Бирмийн сөрөг хүчний удирдагч Аун Сан Су Чи хэмээн үзэххүмүүс цөөнгүй байна.

Аун Сан Су Чигийн замнал ч мөн тийм ч амар байгаагүй. Түүний үзэл бодлыг хааж, хавчиж 16 жилийн турш гэрийнхорионд байлгасан. Гэсэн ч тэрээр үйл хэргээсээнэг ч удаа ухарч няцаагүй. Ард түмнийхээ боогдсон эрхийн төлөө тэмцсээр өнгөрсөн онд өөрийн орны цэргийн дэглэмийг унагаж ардчилалыг тогтоож чадсан билээ.

Түүний туулж ирсэн бэрхшээл бүхэн нь Мандела болон Гандигийннэгэн адилбайгаа нь түүнийг тэдгээр агуу хүмүүсийн хойч залгамжлагч нь байхыг үгүйсгэхгүй. Агуу хүмүүс үргэлж л буруу төр засгийн хавчлагад өртөж, боогдож байдаг ч тэднээс гарах хүч нөлөө хэзээ ч буурдаггүй.

Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ