Зулбаж арван ихэр хүүхдээ алджээ

Энэтхэгийн Махаяа Парадеш аймагт 28 настай эмэгтэй арван ихэр хүүхэд тээж байснаа зулбуулж алдсан харамсалтай хэрэг гарчээ. Анжу Кушваха хэмээх энэ эмэгтэй 12 долоо хоногтой хүүхдүүдээ алдсан тухай эмч нар хэлсэн юм.
Эмэгтэй эмнэлэгт ирмэгцээ зулбасан гэнэ. Эмч нар түүний ийм олон ихэр хүүхэд тээж байсан нь эрсдэлтэй хэмээж байсан ажээ. Арван ихэр хүүхэд төрж байсан тохиолдол бараг байхгүй бөгөөд төрлөө гэж бодоход амьд үлдэх магадлалтай нь тун цөөхөн байдаг гэнэ. Энэ нь нэг төрлийн синдром хэмээн эмч нар үздэг юм байна.
Үүнээс өмнө 1971 онд Ромд 35 ихэр тээж байсан эмэгтэй зулбасан тухай тэмдэглэгдсэн байдаг ажээ.
Харин 2009 онд Надя Сулейман хэмээх орос эмэгтэй найман ихэр хүүхдээ эсэн мэнд тээж төрүүлж байсан юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ