Ким Чен Ирийн дурсгалыг хүндэтгэв

Хойд Солонгосын удирдагч агсан Ким Чен Ирийн таалал төгссөн өдрөөр түүний дурсгалыг хүндэтгэж хөшөөнд цэцэг өргөлөө. Залуу удирдагч Ким Чен Ун аавынхаа таалал төгссөн өдрийг ард түмнийхээ хамтаар гүн хүндэтгэлтэйгээр, ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ хэмээн ВВС дамжуулж байна.

Хойд Солонгосыг 20 орчим жил удирдсан Ким Чен Ир өнгөрсөн 2011 онд таалал төгсч, түүний орыг гурав дахь хүү Ким Чен Ун нь залгамжлаад буй юм.

Ким Чен Ирийн дурсгалыг хүндэтгэх ёслол болохоос хэдхэн өдрийн өмнө түүний туслах агсанКим Чен Ирийн эгчийн нөхөр болохЧан Сун Тэкийг цаазаар авсан. Энэ нь олон улсын анхаарлыг зүйёсоор татсан билээ. Түүнийг улсаасаа урвасан, авилга хээл хахууль авсан болон өөр бусад олон шалтгааны улмаасийнхүү цаазалсан юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ