Сэтгэл догдлуулсан шинэ жил орон оронд

Дэлхий нийтээрээ арваадхан хоногийн дараа 2014 оныг угтан авах гэж байна. Шинэжилийн баярын хамгийн их ач холбогдол өгөн тэмдэглэдэг улсууд бол яахын аргагүй европчууд билээ.

Европын орнуудад шинэ жилийн баяраас өмнө зул сарын баяр буюу Христийн мэндэлсэний баярыг тэмдэглэдэг. Бие биедээ хамгийн сайхан бэлгийг өгч, ил зуухны урд оймсонд чихэр дүүргэн өлгөдөг нь энэ баярын нэг онцлог юм. Зөвхөн европчуудад төдийгүй Азийн орнуудад ч зул сарын баярыг тэмдэглэдэг бөгөөд Санта өвөөг бэлэг авчирч өгөхийг багачууд хүлээдэг.

Энэ жилийн хувьд америкчууд зул сар, шинэ жилээн өмнө нь байгаагй маш их цастай баярыг угтах нь. Хотын гудамжнаас эхлээд аглаг ой шугуй цасанд дарагдсан байна.

Энэ удаагийнхаа фото нийтлэлээр улирлын шинж чанартай, баярын зургуудыг нийтэлж байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ