Өмнөд Суданд бослогын үеэр 400-500 хүн амиа алджээ

Өмнөд Суданд дэд Ерөнхийлөгч Риек Мачарыг дэмжигчид төрийн эргэлт хийхээр бослого гарах үед 400-500 хүн амь насаа алджээ.
Өмнөд Суданы армийн зүгээс төрийн эрхийг булаахаар завдсан дэд Ерөнхийлөгч асанг дэмжигчдийн дайралтыг дарах үед ийнхүү олон хүний амь насыг хороожээ.Төрийн эргэлт хийхээр санаархагчид даваа гаригт эрх барих “Ардын либерал хөдөлгөөн”-ий уулзалтын үеэр гал нээснээр мөргөлдөөн эхэлсэн гэнэ.
Түүнчлэн төрийн эргэлт хийхээр завдсан хүмүүсийг баривчилсан. Тэдгээрийн дунд Хууль зүйн, Сангийн, Дотоод хэргийн экс сайд нар багтсан улс төрийн албаны 10 хүн байгаа аж.
Энэ үймээн самуунтай холбоотойгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөл яаралтай хуралдсан юм. АНУ-ын зүгээс Өмнөд Судан дахь Элчин сайдын яамны ажилчдаа эргүүлэн татаж эхэлсэн байна. Харин төрийн эргэлтийг толгойлогч экс дэд Ерөнхийлөгч Риек Мачар зарим хүний хамт оргон зайлжээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ