Ромын пап төрсөн өдрөө орон гэргүйчүүдтэй хамт тэмдэглэв

Ромын Пап Францис I өчигдөр 77 насны төрсөн өдрөө тун өвөрмөцөөр тэмдэглэн өнгөрүүллээ. Тэрээр төрсөн өдрийн баярын өглөөний цайгаа орон гэргүй хүмүүстэй хамт ууж, тэдэнтэй ярилцаж өнгөрүүллээ. Төрсөн өдрийн баярын өглөөний цайг Ватиканы зочид буудалд зохион байгуулсан байна.

Цэвэрлэгч, тогооч нарыг урьсан нь гэр бүлийн уур амьсгал бий болгосон гэж Францис I хэлжээ. 77 насны төрсөн өдрөөрөө тэрээр өөрийн шүтдэг Аргентины хөлбөмбөгийн багийнхантай мөн уулзсан. Тус багийнхан пап Францист баяр хүргэхийн тулд албан ёсоор Ромд ирсэн байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ