Эхнэрээ мотоциклтойгоо хамт худалдана

2006 онд үйлдвэрлэгдсэн Harley-Davidson XL1200L Sportster загварын мотоциклийг боломжийн үнээр худалдаж авах гэсэн хүмүүст байкер эрийн дагуулж өгнө хэмээн амласан 1956 онд төрсөн эхнэр нь тун хүнд “ачаа” болсон гэнэ. Байкер эр мотоцикл болон эхнэрээ “цэмбэгэр” байдалтай байгаа гэж зар өгсөн аж. Түүний эхнэр өөрт нь дэндүү ядаргаатай санагдах болсон тул сайн эр энэ өвөрмөц зарыг өгөхөөр шийдсэн бололтой. Амьдралынхаа ханьд гомдсон ч гэлээ байкер эр хоёр унаагаа тун дажгүйлэг байдалтай байгаа хэмээн онцолжээ.
Зарлалд ийн бичсэн байв. “2006 оны Harley-Davidson XL1200L Sportster загварын маш цэмбэгэр мотоциклийг худалдана. Дагалдуулж 1956 онд “бүтээгдсэн” гайгүй эдэлгээтэй байгаа эхнэрээ өгнө. Мотоциклийн гүйлт 6500бээр, эхнэрийн гүйлт түүнээс их. Мотоциклийг сайхан арчилж унасан. Зургийгнь эндээс үзнэ үү. Эхнэрээ ч гамтай эдэлсэн болно. Зургийг нь бас үзэж болно. Мотоциклд шинэ тос хийж, шүүрийг нь сольсон. Эхнэрийн тосыг хэзээ ч солиогүй, гэхдээ тогтмол шалгаж байгаа. Худалдаж авахын өмнө мотоциклийг унаж үзэх боломжтой бол эхнэрийг хараахан болохгүй” гэж бичсэн байлаа.
Хүмүүсийн анхаарлыг энэ зард бичигдсэн үнийн дүн татжээ. Бараг цоо шинэ мотоциклийг дагалдах зүйлийн хамт ердөө 5900 доллараар зарна гэж өгүүлсэн байв. Гэхдээ энэ зар интернэтэд ердөө тавхан хоног тавигдаад алга болсон гэнэ. Гэр бүлийн хоёр эвлэрсэн юм уу үнэхээр л худалдан авагч олдсон бололтой.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ