Өвчтэй хүүгээ өөрийн гараар нөгөө ертөнц рүү илгээсэн эх хийсэн хэрэгтээ огтхон ч харамсдаггүй

2010 онд Их Британийн иргэн, 57 настай Фрэнсес Инглис 22 настай хүү Томыгоо хөнөөсөн гэдгээ хүлээсэн юм. Тэрээр саа өвчнөөр шаналж байгаа хүүгээ цаашид хэрхэн зовж байгааг нь харахгүйн тулд харамссандаа амийг нь өөрийн гараар бүрэлгэсэн хэмээн мэдүүлсэн юм.Ингээд тэр хүүдээ үхлийн тунгаар хар тамхи өгсөн гэнэ. Харин тэр саяхан шоронгоос суллагдсан талаар “Daily Mail” мэдээллээ.
2007 онд Том хурдтай давхиж яваа машинаас унаж хүнд гэмтэл авчээ. Ялангуяа түүний тархи хүндээр гэмтсэн аж. Эмч нар түүнийг саажилттай хэмээн оношилж, Том байнгын асаргаа халамжинд байхаас өөр аргагүй болжээ. Өөрөөр хэлбэл хүний гарт орсон байна.
Хүүгийнхээ зовж шаналж байгааг цаашид харж тэвчээгүй Фрэнсис Инглис энэ бүхнийг төгсгөл болгохоор шийдсэн байж. Гэвч эхний оролдлого амжилтгүй болж, Том амьд үлдсэн бөгөөд харин ээж нь бараг жилийн турш торны цаана суусан байна.
Харин 2007 онд суллагдсан Фрэнсис хэргээ гүйцээсэн аж. Тэр гар дээрээс героин худалдан авч, хүүдээ үхлийн тунгаар өгч орхисон байна. Энэ хэрэг хоёр он дамнан шүүхээр хэлцэгдэж, 2010 онд Фрэнсис есөн жилийн ял сонсчээ. Шүүх хурал дээр тэрээр уйлж, хүүдээ хичнээн их хайртай байснаа ярьсан гэдэг. Түүний ярьснаар гэр бүлийнхэн нь ч түүний талд байгаа бөгөөд бүгд Томыг насан туршдаа ийм байдалтайгаар зовохыг харахыг хүсээгүй байна.
Харин шоронд үлгэр жишээ хүмүүжиж байсан Фрэнсис гурван жил суугаад хугацаанаасаа өмнө суллагджээ. Энэ бүх хугацаанд тэр байнгын сэтгэл санааны дарамт, аймшигт бодолд автаж байжээ. Шоронд хоригдож байхдаа хүүгээ шөнө бүр зүүдлэдэг байсан бөгөөд “Би зөв юм хийсэн үү?” хэмээн өөрөөсөө үргэлж асуусаар ирсэн аж. Ингэх бүртээ хүүгээ зовлонгоос ангижруулах нь зөв шийдвэр байсан хэмээн өөрийгөө зөвтгөдөг аж. Тиймээс тэр өөрийгөө алуурчин гэж огтхон ч боддоггүй гэнэ. Одоо тэр хүүгийнхээ нэрэмжит буяны сан нээхээр төлөвлөж байгаа ажээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ