Нас барсан хүн босоод компани байгуулсан байна


Эдийн засгийн далд сүүдэрт байгаа орлогыг ил наранд гэрэлд гаргах, хэрэглэснийхээ хэмжээгээр төлдгөөрөө хамгийн шударга татвар гэгддэг НӨАТ тойрсон будлиан дэгдэв. НӨАТ-ын хуурамч падаан борлуулах зорилготой, нэг бүлэглэлийн 32 компани бүртгүүлэн, хуурамч тайлан гаргадаг ч нэг ч ажилтангүй, сард нэгээс арвантэрбумын борлуулалт хийсэн мэтээр мэдүүлдэг байсан тухай Татварын дарга мэдэгдсэн юм. Нас барсан хүний нэр дээр компани байгуулж, босч ирээд зарга хийхгүй талийгаачийн гэгээн дурсгалаар тоглон, ясыг нь өндөлзүүлэх бус бүр хөдөлгөсөн тоглоом байжээ. Нөгөө ертөнцөд одсон хүнийг захирал болгосон компани огт танихгүй, иргэний үнэмлэх ч үгүй ядарсан иргэний нэр дээр шилжин зарагдаж тохуурхсан байна. Босч ирээд заргалдахгүй өөд болсон хүнийг шүүмжилдэг өөдгүй зан одоо бүр нэрийг нь ашиглах хэмжээнд хүрчээ.
Үргэлжлэлийг эндээс
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ