Онгоцонд хүмүүсийн тээш хулгайлдаг эр газар дээрээ баригдав

Олон улсын нислэгээр маш олон ачаа тээш зөөвөрлөгддөг. Зарим тээшүүд алга болох ч тохиолдол гардаг. Тэгвэл иймэрхүү хэрэг үйлддэг этгээдийг саяхан баривчилсан байна.

Хүмүүс онгоцноосоо бууж тээшээ ирэхийг хүлээдэг. Гаднаасаа харахад бүрэн бүтэн байдаг ч доторхи эд зүйлс нь алга болох тохиолдол мөн гардаг.

Нью-Йоркийн олон улсын онгоцны буудлын нууц камерт өртсөн хулгайчийн баривчилсан тухайгаа цагдаа нар мэдэгдлээ. Тэрээр онгоцны тээш хадгалах хэсэгт нуугдаж байсан аж. Тэрээр цагдаа нарт баригдсан даруйдаа өөрийгөө тээш ачих хэсгийн ажилтан хэмээн худал хэлсэн байна. Гэсэн ч шалгах явцад өөр өөр хүмүүсийн зээлийн карт болон бас бус үнэт эдлэл зэрэг зүйлс гарч ирснээр баригджээ.

Нью-Йоркийн олон улсын нисэх онгоцны буудлаас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ойролцоогоор 6000 ачаа тээш алга болсон хэмээн тэмдэглэгджээ. Тээшний хулгай жуулчны улиралд ихэсдэг байна. Гэхдээ зөвхөн улирлын шинж чанараас гадна томоохон, хөл хөдөлгөөн ихтэй онгоцны буудлуудад иймэрхүү төрлийн хэрэг ихээр гардаг байна. Зарим тохиолдолд баян зорчигчдын ачаа тээшийг онгоцны буудлын ажилчид ч хулгайлсан байдаг нь тогтоогддог байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ