Lexus тамгатай адуу, архичин нохойтой айл

\Монголын хошин дуран\
Lexus загварын, давхар мосттой морь

Адуун сүргийн тамга хүртэл даяаршлагдан өөрчлөгдөж, монгол уяач наран саран, хас бэлгэдлээ больж Lexus брэндийн хурдан ажнайнхаа тоосыг өргөнхөн байна. Адуугаа тамгалахдаа Lexus машины эмблемийг хуу татан авсан эмблемийг галд халаан шийрлэсэн болов уу гэж таамаглахаар юм.Lexusзагварын брэнд адууны эзэнтэй УИХ-ын гишүүн асан, “ЭрдэнэсТавантолгой”-н захирал Я.Батсуурь хууч хөөрөн байгаа агшин дуранд буужээ. Энэ янзаараа бол машинд адууны үүлдэр угсааны Mustang гэх мэт нэр өгдөг байсан барууныхны уламжлалыг тал нутагт орвонгоор нь эргүүлж Ford, Patrol Wrangler зэрэг тамгатай брэнд хурдан хүлэг тоосоо өргөцгөөн давхих цаг ирэв үү. Аажмаар Галшар, Дарьганга, Тэсийн голын адуу гэх зэргээр алдаршуулсан угшил угсаа цаашдаа Rangerower, Generel motors BMW Mersedes ажнай хэмээн өөрчлөгдөх нүү. Хурдан морины уралдаан угаасаа гадуур бүх төрлийн жийп, дотуур нь ажнай хүлэг зэрэг уралддаг холимог төрлийн спорт болоод байгаа билээ.
Архичин нохойтой айл

Зарим айл зуудаг биш уудаг нохойтой болсон байна. Уучихаараа агсам гэж жигтэйхэн хүдэр том нохой айна гэдэг зөн мэдрэмж байхгүй, ёс суртахууны доройтолд ихээхэн орсоноос гадна эрүүлжүүлэхэд хон хон дуутай, хондлой дээрээ дэгээтэй иргэдэд зориулсан тусгай өрөө байдаггүйсайн мэддэг ажээ. Гэр хашаагаа хамгаалж бус ганц шил юмны мөнгө босгох гэж дайрдаг байхыгүгүйсгэхгүй, ер нь архичидтай ойлголцоно, тэр тусмаа балгах дуртай нохойтой зөвшилцөх боломж нойлтой тэнцүү юм. Гэхдээ энэ зарлалд мэдээж нохойн буруугүй, зүгээр л наргиа байлаа. Үсэг дутвал утга арилдаг ёсоор “Зуудаг” гэсэн анхааруулга үгнээс “З” нь арилан алга болсоноор Уудаг нохойтой айл болж орхисон нь тэр юм. Зочид буудал гэсэн хаягаа тавихдаа үеэр тасалж орхисноор “Бууд ал” гэдэг аймаар утга гарсаныг та бүхэн манай “Сэргээш” цомгоос сонирхоорой. Тавтай морилцгооно уу хэмээх найрсаг сайхан урилга үг “М” гээснээрээ “Тавтай орилцгооно уу” болж хувирдаг. Тэгээд дээр нь дөрвөн үсэг хасчихвал бүр сайхан холион бантан болно. Буруу бичвэл зөв ойлгодог. Зөв бичвэл буруу ойлгодог манай араншин бөлгөө.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ