УБ-ын зам дээрх адал явдал

Хөдөө талдаа дураар цэнгэн давхиж хэдэн мянган жилийг элээсэн морьтон ард түмэн хотод төмөр хүлэг жолоодох, хоорондоо эв эеэ ололцон зорчих, бие биедээ зам талбай тавьж өгөх хотын хэмнэл, соёлд суралцахад асуудал их, бэрхшээл олон байна.
Олдвол алдаж болохгүй сайхан хайран зогсоол гэж байдаг юм шүү

Машинаа яагаад хөдөлгөхгүй зогсоогоод байгаа юм бэ? гэж асуухад “Ёстой сайхан зогсоол таарахаар нь тавьчихлаа. Тэгээд хайран санагдаад хөдөлгөж чаддаггүй ээ” гэсэн яриа онигоо гэхээсээ бидний өнөөдрийн бодит амьдралыг илтгэнэ. Хотын захиргаанаас сүүлийн үед төлбөртэй зогсоол хэд хэдийг байгуулсан нь дажгүй ажиллаж, 1 дүгээр эгнээнд тавьсан тэргийг 2 минутанд шуурхай ачдаг болж ахиц дэвшил гарч буй ч жолооны хүрд мушгидаг хүмүүсээс өөрсдөөс нь хамаарах соёлын бэрхшээл захиргааны ажлаас дутахгүй, бүр илүү гарах үр нөлөөтэй билээ. Тэнэг хүн тэхий голоор нь гэгчээр тэс хөндлөн байршуулах, хүн явахыг хааж машинаа орхих, хороолол дундах замыг бүрэн таглаж хаях мэт нь ердийн үзэгдэл болно. Зай ихтэй том талбайд хэрхэн хөндөлдүүлэн шавар хааж тавьдаж болдогийг зураг дээрээс харна уу.
Үргэлжлэлийг эндээс
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ