Хойд Солонгос интернэт архиваа устгажээ

Хойд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслийн веб сайтууд архивын 100 мянга гаруй материалуудыг устгасан тухай Өмнөд Солонгосын албаныхан мэдээлжээ. Тэдний мэдээлж буйгаар сайтуудад хадгалагдаж байсан 35 мянга орчим мэдээ материал устсан байна.
Түүнчлэн гадаад хэлүүд дээр байсан материалуудыг ч мөн адил устгажээ. Одоогийн байдлаар интернет дэх сайтын хайлтын систем нь зөвхөн 2013 оны 10-р сарын 1-ний хойшхи мэдээнүүдийг байгаа аж. Гэхдээ энэ хугацаанаас өмнөх мэдээллийг Ким Чен Унд шаардлагатай бол сэргээн харах боломжтой хэмээн "Гардиан" сэтгүүлд нийтэлжээ.
Цаазлуулсан Чан Сун Текийн талаархи мэдээ материалуудыг ч устгах магадлалтай байгаа гэнэ. Гэхдээ түүнтэй холбоотой мэдээллүүдийг устгахад яарахгүй байгаа ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ