“Хэрэг болохоос өмнөхөн Стелла надтай маргалдаж, өөрийгөө хайчаар дүрнэ гэж сүрдүүлсэн”

-ЭНЭ ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ ХОРИОТОЙ. ХЭРЭВ ЭЗЭН МЭДВЭЛ НАМАЙГ БУУДНА-

Манай сонины тус­гай сурвалжлагч Г.Дэл­гэрцэцэг Малайзаас мэ­дээлэл ирүүллээ.

Б.Энхтуяа өөрийгөө боомилов уу эсвэл түүний үхэлд хэн нэгэн буруутай юу гэсэн хэргийн үнэн мөнийг монголчууд мэ­дэхийг хүсч байна. Хэрэв түүний амийг хэн нэгэн хороосон бол тэр хүн хэн бэ. Энэ хэргийн гол занги­лааг тайлж мэдэх хүн нь түүний найз залуу гэх Тhаn Tian Sen.Тэр хэн болох, ямар ажил хийдэг, хаана амьдардаг, талий­гаа­чийн талаар юу ярих вэ гэдэг нь сонин байв. Иймд Тhаn Tian Sen-ий гар утас руу залгалаа. "Биднээс болгоомжлох хэрэггүй. Монголоос Б.Энх­­туяагийнамиа алд­сан хэрэгтэй холбоотой асуудлаар ирсэн юм. Чу­хам юу болсныг мэдэ­хийн тулд уулзаж, хэдхэн асуултад хариулт авъя" хэмээнтайлбарлав. Тэр­бээр "Уулзаж амжихгүй ажил ихтэй" гэв. Нэлээд хугацаанд утсаар ярилц­саны эцэсттүүнтэй уулза­хаар цаг товлолоо. Тэр­бээр "Хаана байгаа газар чинь би яваад очъё. 16 цагийн үед байгаа газ­рын­хаа хаягийг мессэ­жээр явуул­чих" гэв. Ингээд бид Куала-Лумпурын "Вukit Bintang" гэх жуулч­ны гу­дам­жинд түүнтэй уулза­хаар шийдлээ.

Энэ гудамжинд тэр ажил­ладаг болохоор түүнд хүнд­рэл гарахгүй. Нөгөөтэйгүүржуулчны гудамж болохоор хөл хөдөлгөөн ихтэй, гэгээн цагаан өдөр бусад руу арай л халдчихгүй байх гэж тоо­цоолов. Ингээд өөрсдийнхөө аюулгүй байдлыг бодолцон хөл хөдөлгөөн ихтэй энэ гудамж­ны нэгэн Иран ресто­ранд орж Тhаn Tian Sen"-ний утас руу мессэж бичив. Тэр биднийг удаан хүлээлгэсэн­гүй. Мессэж бичээд арав гаруй минут болсны дараа рестораны хаалгаар өндөр биетэй, цэнхэр жинсэн өмд өмсөж, хүрэн цүнх үүрч, алаг өнгөтэйборооны шүхэр барьсан залуу ороод ирэв. Хятад хүн орж ирнэ гэж төсөөлж, хүлээж байсан ч өндөр биетэй түүнийг ороод ирмэгц бидний уулзахаар товлосон Тhаn Tian Sen гэдгийг төвөггүйхэн танив. Түүний байр байдал бусдаас өвөрмөц шуудхан хэлбэл сэжиг бүхий харагдсных биз. Бид ч түүний харцыг угтан толгой дохилоо. Тэр шууд ирээд ширээнд суув. Ресто­ранд биднээс өөр ази царай­тай хүн байгаагүй болохоортэр ч таньсан бололтой. Орчуу­лагч залуу өөрийгөөтанилцуулах зуур тэрбээр над руу заагаад "Энхээгийн эгч үү, би маш их харамсаж байна" хэмээн хоолой нь чичирхийлсэн өнгөөр хэлэв. "Үгүй ээ, би эгч нь биш" хэмээн англиар хэлэхэд "Би ойлгох­гүй байна. Хятад, малайз хэлээр ярь" гэв. Орчуулагч маань хятад, малайз хэл мэдэх­гүй болохоор түүнд ойлгуулахын тулд англи хэлний хар ярианы амархан үгнүүдийг сонгон ярилцахаар шийдлээ. Тэр өөрийгөө Тhаn Tian Sen гэж танилцуулах зуурөөрт нь энэ тухай ярихад хэцүү байгаа бололтой. Гар нь салгалж, хамраа байн байн амны цаасаарарчих нь түүний сэтгэлийн хөдлөлийг илтгэж байх шиг. Ингээд түүнээс ирсэн зорилгынхоо дагуу асуулт тавьж эхлэв. Гэвч тэрбээр "Англи хэл мэдэхгүй, юу ч ойлгохгүй байна гэж хэлсэн атлаа "Та нар яагаад одоо ирж байгаа юм. Түүний цогцос эмнэлэгт байна. Өдий хүртэл ямар нэгэн алхам яагаад хийгээгүй юм бэ" хэмээн сааралтсан өнгөөр ярьж, нулимс дуслуулж байв.Англи, хятад хэлээр хольж, аялгатай ярих түүнтэй ойл­гол­цох гэж цаг гаруймунги­нав. Тhаn Tian Sen эцэстээ бидний байр байдлыг хараад аюулгүй гэж ойлгосон уу яа­сан англи хэлнийх ньмэдлэг мэдэгдэхүйц сайжирч, сүүл­дээ бид чөлөөтэй хэл нэвт­рэл­цэж эхэлсэн юм. Мөнөөх гунигтай, нулимс унагаж суу­сан залуу сэргэж, гараа алд­лан энэ тэрийг тайлбарлаж, яриа нь чангарч сүүлдээ хаш­гиран ярих нь тэрресторанд сууж байсан хүмүүсийн ан­хаарлыг татаж байв.

Түүн­тэй ярилцсанаа хүргэе.

-Талийгаачийг хэр сайн мэдэх вэ?

-Бид дөрвөн сар гаруй хугацаанд хамт амьдарсан. Энхээ өөрт нь асуудал тохиол­­дох бүрт над руу утсаар ярьж, уулзахыг хүсдэг байсан. Тэр болгонд нь би түүнд тусалж хоол унаа, буудлын мөнгийг нь өгдөг байсан юм.

-Та хоёр хамтран амь­дарч байсан гэсэн шүү дээ. Б.Энхтуяа буудалд амьдар­даг байсан юм уу?

-Тэр надтай амьдрахаа­саа өмнө буудалд байсан юм. Ерөнхийдөө тэр буудал дамжин амьдардаг. Миний ажилладаг шөнийн цэнгээ­ний газар ажилладаг байсан тул бид танилцсан. Түүнтэй хамт хэд хэдэн монгол охид амьдардаг. Бүгд хоорондоо эгч дүүс шиг сайн найзууд. Тэгээд л мөнгөгүй болохоо­роо над руу ярьж мөнгө авдаг. Надтай гэрлэнэ гэж хэлсэн болохоор би түүнд хэрэгцээтэй мөнгийг нь олж өгдөг байсан.

-Тэр буудлынх нь нэр, монгол охидынх нь гар утасны дугаарыг ньмэдэх үү?

-"Жалам Имби" гэдэг нэр­тэй буудал. Жуулчны гудамж­тай ойрхон байдаг. Үнэндээ энэ талаар хамаагүй мэдээ­лэл гаргах хориотой. Энэ тухай намайг хэлснийг мэдэх юм бол манай эзэн миний амь настай ярих болно. Миний та нарт тусалжчадах зүйл бол тэр охидын нэрийгхэлж өгөх. Түүнээс цаашихыг нь би хэлж чадахгүй.

-Танай байгууллагын эзэн юу хийдэг юм бэ. Тийм хэрцгий хүн үү?

-Их ууртай. Ямар нэгэн байдлаар мэдээлэл гадаг­шаа алдагдвал мэдчихдэг. Тэгээд мэдээлэл тараасан хүнийг шууд буудна. Манай шөнийн цэнгээний газрын эзэн их олон ажил хийдэг.

-Ямар ажил хийхэв?

-Их олон ажил хийдэг. Би сайн мэдэхгүй.

-Тэр монгол охидын нэрийг хэлээч?

-Ханна, Женни, Эмма, Сакура, Наташа гэж тэднийг дуудаг. Тэд Стеллагийн найзууд. Тэд "Жалам Имби" буудалд одоо ч бий. Энэ охид дундаас Эмма нь Стелла­гийн сайн найз.

-Тэд ажил хийдэг үү?

-Үнэнийг хэлэхэд тэд мөнгө хэрэгтэй болсон үедээ биеэ үнэлдэг.

-Тэдэнтэй уулзуулах боломж байна уу?

-Охидтой уулзах боломж байхгүй. Тэд монголчуудаа­саа зугтаж амьдардаг. Тэгээд өөрсдөдөө ийм нэр өгдөг. Би энэ тал дээр тусалж чадна. Тэд өөрсдийн өнгө үзэмж, биеийн галбираасаа шалт­гаа­лан өөр өөр ханштай байдаг. Хамгийн үнэтэй нь350 RM (ringgit манайхаар бол 175000 төгрөг) хамгийн бага үнэтэй нь 150 RM байдаг. Би тэдэнд нэгэн япон хүн ирсэн гээд хэлчихье гэснээхамт явсан залуу руу харснаа "Өндөрханшаар хүүхэн авъя гээд байна гэж бихэлье. Чимонгол хүн гэж мэдэгдэх юм бол тэд юу ч хэлэхгүй чамаас зугтаагаад явчихна. Харин чи англиар л яриад байгаарай. Би нэг охиныг ньдуудчихна. Хамгийн царайлгийг нь өгье. Чи сайхан дур хүслээ хангаад дараа нь түүнээс асуух гэсэн юм аа, асуухаа бодно биз.Наташа, Ханна хоёр нь хам­гийн царайлаг. Ингэхийг хүс­вэл чи эртхэн надтай холбог­доорой. Тэр охидоройн 20 цагаас хойш гарч ирдэг. Түүнээс өмнө ийм ажил хийх боломжгүй. Чи шийдвэрээ гаргавал утсаар хоёр цагийн өмнө хэл. Би зохицуулъя.

-Цагдаагийнханд өөрөө талийгаачийг амиа алдсан гэдэг мэдээллийг анх хүргэсэн байх аа?

-Үгүй, би цагдаагийнханд тийм мэдээлэл өгөөгүй.

-Цагдаагийн байгуулла­гаас бид хангалттай мэдээ­лэл авсан. Хамгийн ойр байсан хүн учраас чамаас түүний талаар асууж байгаа юм. Өөрийг чинь дараа нь ямар нэгэн хэрэг түвэгт оруулах юм хийхгүй?

-Энхээгамиа алдсан байхыг нь олж хараад би их балмагдсан. Тэгээд очиж мэдээлэл өгсөн.

-Хэрэг болдог өдөр та хоёр уулзсан уу. Чухам юу болсон юм бэ. Стеллагийн талаар яриач?

-Стелла бид хоёр сайн найзууд байсан. Тэр надад гэрлэнэ гэж амласан боло­хоор би түүнийг буудлаас нь гаргасан. Би түүнд "Чи байнга ингэж буудалд амьдарч бай­хаар манайд очиж амьдар. Чамд буудлын мөнгө төгрөг гэж илүү зардал гарахгүй" гэж хэлсэн. Тэр ч зөвшөөрсөн. Тэгээд л Бехран тосгонд бид хамт амьдарч эхэлсэн.

-Талийгаач амиа алдсан Бехран тосгон уу. Тэнд та хоёр хамт амьдарч байсан юм уу.Куала-Лумпураасхол юм билээ. Ажилдаа ирж очиход чинь та нарт хэцүү байгаагүй юм уу?

-Би машин, мотоцикльтой болохоор Стеллаг ажилтай үед ньочиж аваад хүргэж өгдөг байсан. Стелла Бех­ранд очсон үеэсээ их ууртай болж эхэлсэн. Өдөр болгон надтай маргаж, маш өндөр дуугаар намайг харааж, дайрч доромжилдог. Сүүлдээ түүнийг ааштай гэдгийг тэр тосгоныхон бүгд мэддэг болсон. Намайг гэрээс гарвал гэрт ордог.Орвол зөрөөд гардаг болсон. Ер нь надаас их зугтдаг болсон.

-Та хоёр хэр удаан хуга­цаанд хамтран амьдарсан бэ?

-Дөрвөн сар гаруй хуга­цаанд үерхэж аавын гэрт амьдарч байсан. Бехранд байгаагэр бол аавынх. Тэр мансууруулах төрлийн тамхи татдаг байсан болохоор сүүл­дээ их хэцүү болж эхэлсэн.

-Юунаас болж тэр бухимд­даг болсон юм бол?

-Мэдэхгүй, зүгээр л уур­лаад хэрүүл хийдэг болсон. Шалтгааныг нь би мэдээгүй.

-Хар тамхи татдаг байсан нь үнэн үү. Түүний нэрийг Стелла гэж дууддагаа цаг­даагийнханд хэлсэн бай­сан. Монгол нэрийг нь мэддэг байсан биз дээ?

-Тэрхар тамхи татдаг байсан. Гэхдээ хоёрхон төр­лийн­хийг нь хэрэглэдэгбайсан. "Happy five", "ice" гэсэн хар тамхи. Татахаар өөрийг нь аз жаргалтай бол­го­дог байсан. Тэр буудалд байхдаа хар тамхи хэрэглэдэг байсан юм.

-Талийгаач яагаад амиа алдав. Хамт амьдарч бай­сан хүний хувьд энэ талаартаамаглаж байгаа зүйл бий юу.Монголчууд юунаас болж ийм хэрэг гарав, хэн нэгэн түүний амийг хөнөөв үү гэдэг талаас нь анхаа­рал тавьж байгаа. Хэрэг гардаг өдөр та хоёр уулзсан уу?

-Хэрэг гардаг өдөр бид уулзсан. Тэр урьдын адил хэрүүл хийгээднад руу хаш­гич­сан.Тэгээд хайч цээжиндээ тулгаад үхнэ гэж сүрдүүлсэн. Бидний хооронд тэр өдөр ийм зүйл болсон. Би маргаа­наас залхаад яваад өгсөн. Маргаан шөнө болсон юм. Буцаад ирэхэд тэрөөрийгөө боомилсон байдалтай амиа алдсан байсан. Энэ талаар би өөрөө цагдаагийнханд хэлсэн. Тэр өөрийнхөө гарыг хайчаар сийчижболох ч түүнийг хэндүүжилсэн болгэдгийг мэдэхийг хүсч байгаа. Тэр уяа хаанаас гарч ирснийг би мэдээгүй.

-Та хоёр юунаас болж тэр өдөр маргасан юм?

-Тэрийг би хэлж мэдэхгүй. Шалтгаангүй л уурлаад байдаг болсон.

-Цагдаагийнханд өөрөө Энхээг Стелла гэж хэлсэн байсан. Б.Энхтуяа гэдэг нэрийг нь мэддэггүй байсан юм уу?

-Би Стелла л гэж нэрийг нь мэддэг байсан. Харин цагдаагийнхан түүнийгМон­го­лоос ирсэн Энхээ гэдэг нэртэй болохыг нь хэлсэн. Өөрөө БНСУ-аас ирсэн, намайг Стелла гэж хэлдэг байсан. Манай ажлынхан ч тэгж л дууддаг.

-Стелла чухам ямар ажил хийдэг байсан юм бэ?

-Ажил хийдэг байсан. Хааяа зөөгч хийнэ. Янз бүрийн ажил хийнэ.

-Тэгвэл өөрөө тэнд ямар ажил хийдэг вэ?

-Би боловсрол мэдлэг муу. Тэнд компьютер тоглуулдаг байсан.

-Шөнийн цэнгээний газар компьютер тоглуул­даг гэж үү?

-Тийм, мөнгөтэй хүмүүсийг авчирч тоглуулж мөнгийг нь авдаг.

-Ажлынхаа хаягийг өгөөч бид очъё, болно биз дээ?

-Болохгүй, хамт амьдарч байсан эмэгтэй амиа алдсан гэдгийг эзэн мэдээгүй байгаа. Хэрэв мэдвэл намайг ална. Тэгж асуудал битгий болгооч, гуйж байна.

-Талийгаачийн ар гэрийн­хэнийм хэрэг бол­сонд маш их гашуудаж байгаа. Тэд удахгүй ирээд өөртэй чинь уулзахыг хүсэх байх?

-Би уулзана. Намайг зодох юм бол би зодолдоно. Болохгүй бол зугтана гэдгийг тэдэнд хэлээрэй. Намайг яах ч үгүй гэвэл би уулзана хэмээв. Ийн ярилцаж сууснаа тэрбээр ярьсан юмаа дахин дахин давтаж ярьж эхлэв. Өөр асуулт тавьсан ч өмнөх зүйлсээ яриад болсонгүй. Эцэст нь ярилцах хугацаа дууссаныг бид ойл­гов. Гадаа гэгээ тасарч байсан тул тэрбээр ярьж хугацаа авах гээд буй ч юм шиг сэтгэг­дэл төрөв. Түүнд эелдэгхнээр "Цаг алга, бид хүнтэй уулзана" гэж хэд хэдэн удаа хэлсэн боловч тэр ярьсаар. З0 гаруй минут болов. Иймд түүнээс салахын тулд "Дараа утсаар ярьж байгаад уулзъя" хэмээн рестораноос гарах гэж буй дүр үзүүлэн босч байж түү­нийг ширээнээс босголоо. Юутай ч талийгаачтай хамт амьдарч байсан гэх энэ залуу хятад гаралтай Малайзын иргэн гэдгийг бид олж мэдсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ