Орос, Украин хоёр хамтрахаар болов

Орос улс 15 тэрбум долларыг Украины үнэт цаасанд хөрөнгө оруулж, Украины хүндхэн байдалд байгаа эдийн засагт туслах үүднээс Киевт нийлүүлэх байгалийн нэг сая шоо метр хийн үнийг гуравны нэгээр буюу 268.5 ам.доллархүртэл түр буулгахаар боллоо.Энэ тухай хоёр улсын ерөнхийлөгч Владимир Путин болон Виктор Янукович нар Москвад болсон яриа хэлэлцээрийн явцад тохиролцов.
Яриа хэлэлцээний үеэр Украин улсыг Гаалийн холбоонд нэгдэх тухай асуудал яригдаагүй гэнэ. Харин энэхүү эдийн засгийн тусламжийн тухай хэлэлцээр нь Москвагийн Киевт нөлөөлөх нөлөөг эрчимжүүлж байгаа аж.
Украин болон Орос улсын удирдагчдын байгуулсан гэрээ нь Киевт эсэргүүцлийн арга хэмжээнд оролцогчдын дургүйцлийг улам хүргэж байна. Гэсэн ч Украины зарим иргэд энэ хамтын ажиллагааг дэмжиж байгаа юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ