Дуучин Ану хүүхэд үрчилж авсан уу?

Дуучин Ану сүүлийн үед уран бүтээл гэхээсээ илүү нийгэмд тарих сенсациараа алдаршиж буй нэгэн. Хятад баянаар ивээн тэтгүүлсэн, Хятадын номер нэг урлагийн сургуульд сурч байгаад орхиод ирсэн гэх мэтээр түүний амьдралын алхам бүр нь хэвлэлийн хуудаснаа жирийтэл бичигддэг. Энэ олон мэдээллийн хажуугаар түүний бусдаас нуусаар хүүхэд гаргасан гэх мэдээлэл худлаа байх магадлал өндөртэй гэдгийг хэд хэдэн эх сурвалж хэлж байгаа юм. Тэрээр зургаадугаар сард “Гурван гал” эмнэлэгт амаржиж, 3,7 кг жинтэй охинтой болсон гэх мэдээллийг эрс няцаасан.

Тэгвэл зарим эх сурвалжууд түүнийг олон улсад байдаг жишгээр тээгч эх хөлсөлсөн байх магадлалтай гэж үзэж байгаа аж. Түүний нөхөр нь Б.Түвшинбаяр гэх энгийн нэгэн залуу бий. Өнгөрөгч нэгдүгээр сард буюу Ануг жирэмсний гурван сартай байх тооцоотой үед Бээжин­гээс Монгол руу ниссэн нислэгээр хамт ирсэн хүмүүсийн хэлж буйгаар Ану жирэмсэн хүн бүү хэл зүгээр хүн өмсөж чадахааргүй өндөр өсгийт дээр гунхаж явжээ. Уул нь бол олны танил хүмүүс ховор олдсон хүүхдээ алдахыг хүсэхгүй нь мэдээж.

Тийм ч учраас жирэмсний эхний гурван сард маш хатуу дэглэм барихыг эмч нар зөвлөдөг билээ. Гэтэл төрөхөөсөө зур­гаан сарын өмнө тэрээр өндөр өсгийтөөр гангарсаар байсан нь түүнийг жирэмслээгүй гэх эхний хардлагыг төрүүлэв.

Үүний дараагийн нэг хардлага бол дуучин Ану энэ оны гурваас дөрөвдүгээр сард Лос-Анжелес хотноо очиж хэд хоног амины ажлаа амжуулсан гэдэг. Энэ хугацаанд Лос-Анжелес хотноо амьдардаг монгол залуустай хамт шөнийн цэнгээний газар, клубүүдээр явж бүжиглэн, наргиж цэнгэн, ёстой залуу хүний зангаргаар хоног өдрүүдийг өнгөрүүлжээ. Түүний төрөхөөс хоёроос гурван сарын өмнөх үйл явдал гэсэн үг юм. Та бүхэнд манай сэтгүүл анх удаагаа тэр үеийн зургийг нь дэлгэж байна. Хамт шоудаж байсан Лос-Анжелест амьдарч буй монголчуудын өгсөн мэдээллээр бол жирэмсэн гэдэг нь ердөө мэдэгдээгүй, ихэвчлэн бие барьсан хувцастай байсан гэнэ. Тэгээд ч гурван сар хүрэхгүй хугацааны дараа төрөх гэж буй хүнд бариу хувцас өмсөж болохгүй байх олон шалтгаан бий.

Үүний нэг нь жингийн нэмэгдэл. Ямар ч туранхай хүн жирэмсэн болоод, жин нэмэх­гүй байлаа гэхэд эрхбиш гэдсэн дэх хүүхэд урагшаа түрж мэдэгдэх үе. Ийм байхад дуучин Ану бариу хувцастай шоудаж явсан байгаа юм. Тэгсэн хэрнээ 3,7 кг жинтэй хэвийн хүүхэд төрүүлсэн гэх. Монголд ажил хэргийн шугамаар түүнтэй уулзсан хүмүүс ч Ануг өөрөө жирэмсэлж төрсөн гэдэгт одоо ч итгэхгүй байгаа юм. Тэгэхээр олны хардаад байгаачлан Ану хүүхэд өргөж авсан, эсвэл тээгч эх хөлсөлсөн байх гэдэг яриа үнэн байх магадлалтай аж. Өмнө нь тэрээр “Гала” хамтлагт байх­даа төрсөн ээж, аавыгаа үгүйсгэж, олны шүүмжлэлд өртөж байсан удаатай. Одоо Ану уран бүтээлдээ эргэн орж байна, зураг авалттай байна, үсээ засуулж байна гэгчлэнгээр л ярьж байгаа болохоос биш хүүхдийнхээ талаар нэг ч үг унагаж, ээж хүний авир аашийг нэг ч удаа гаргахгүй байгаа билээ

Дуучин Ану сүүлийн үед уран бүтээл гэхээсээ илүү нийгэмд тарих сенсациараа алдаршиж буй нэгэн. Хятад баянаар ивээн тэтгүүлсэн, Хятадын номер нэг урлагийн сургуульд сурч байгаад орхиод ирсэн гэх мэтээр түүний амьдралын алхам бүр нь хэвлэлийн хуудаснаа жирийтэл бичигддэг. Энэ олон мэдээллийн хажуугаар түүний бусдаас нуусаар хүүхэд гаргасан гэх мэдээлэл худлаа байх магадлал өндөртэй гэдгийг хэд хэдэн эх сурвалж хэлж байгаа юм. Тэрээр зургаадугаар сард “Гурван гал” эмнэлэгт амаржиж, 3,7 кг жинтэй охинтой болсон гэх мэдээллийг эрс няцаасан.

Тэгвэл зарим эх сурвалжууд түүнийг олон улсад байдаг жишгээр тээгч эх хөлсөлсөн байх магадлалтай гэж үзэж байгаа аж. Түүний нөхөр нь Б.Түвшинбаяр гэх энгийн нэгэн залуу бий. Өнгөрөгч нэгдүгээр сард буюу Ануг жирэмсний гурван сартай байх тооцоотой үед Бээжин­гээс Монгол руу ниссэн нислэгээр хамт ирсэн хүмүүсийн хэлж буйгаар Ану жирэмсэн хүн бүү хэл зүгээр хүн өмсөж чадахааргүй өндөр өсгийт дээр гунхаж явжээ. Уул нь бол олны танил хүмүүс ховор олдсон хүүхдээ алдахыг хүсэхгүй нь мэдээж.

Тийм ч учраас жирэмсний эхний гурван сард маш хатуу дэглэм барихыг эмч нар зөвлөдөг билээ. Гэтэл төрөхөөсөө зур­гаан сарын өмнө тэрээр өндөр өсгийтөөр гангарсаар байсан нь түүнийг жирэмслээгүй гэх эхний хардлагыг төрүүлэв.

Үүний дараагийн нэг хардлага бол дуучин Ану энэ оны гурваас дөрөвдүгээр сард Лос-Анжелес хотноо очиж хэд хоног амины ажлаа амжуулсан гэдэг. Энэ хугацаанд Лос-Анжелес хотноо амьдардаг монгол залуустай хамт шөнийн цэнгээний газар, клубүүдээр явж бүжиглэн, наргиж цэнгэн, ёстой залуу хүний зангаргаар хоног өдрүүдийг өнгөрүүлжээ. Түүний төрөхөөс хоёроос гурван сарын өмнөх үйл явдал гэсэн үг юм. Та бүхэнд манай сэтгүүл анх удаагаа тэр үеийн зургийг нь дэлгэж байна. Хамт шоудаж байсан Лос-Анжелест амьдарч буй монголчуудын өгсөн мэдээллээр бол жирэмсэн гэдэг нь ердөө мэдэгдээгүй, ихэвчлэн бие барьсан хувцастай байсан гэнэ. Тэгээд ч гурван сар хүрэхгүй хугацааны дараа төрөх гэж буй хүнд бариу хувцас өмсөж болохгүй байх олон шалтгаан бий.

Үүний нэг нь жингийн нэмэгдэл. Ямар ч туранхай хүн жирэмсэн болоод, жин нэмэх­гүй байлаа гэхэд эрхбиш гэдсэн дэх хүүхэд урагшаа түрж мэдэгдэх үе. Ийм байхад дуучин Ану бариу хувцастай шоудаж явсан байгаа юм. Тэгсэн хэрнээ 3,7 кг жинтэй хэвийн хүүхэд төрүүлсэн гэх. Монголд ажил хэргийн шугамаар түүнтэй уулзсан хүмүүс ч Ануг өөрөө жирэмсэлж төрсөн гэдэгт одоо ч итгэхгүй байгаа юм. Тэгэхээр олны хардаад байгаачлан Ану хүүхэд өргөж авсан, эсвэл тээгч эх хөлсөлсөн байх гэдэг яриа үнэн байх магадлалтай аж. Өмнө нь тэрээр “Гала” хамтлагт байх­даа төрсөн ээж, аавыгаа үгүйсгэж, олны шүүмжлэлд өртөж байсан удаатай. Одоо Ану уран бүтээлдээ эргэн орж байна, зураг авалттай байна, үсээ засуулж байна гэгчлэнгээр л ярьж байгаа болохоос биш хүүхдийнхээ талаар нэг ч үг унагаж, ээж хүний авир аашийг нэг ч удаа гаргахгүй байгаа билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ