Энэ онд 71 сэтгүүлч амиа алджээ

Дэлхий дахинд амиа алдсан сэтгүүлчдийн тоо өнгөрсөн оныхоос 20 хувиар буурсан гэсэн үзүүлэлт гарчээ. Харин барьцаалагдаж хулгайлагдсан сэтгүүлчдийн тоо өмнөх жилийнхтэй харьцуулахад 2013 онд хоёр дахин нэмэгдсэн байна.
“Хил хязгааргүй сурвалжлагчид” холбооны судалгаагаар дэлхий дахинд 2013 онд албан үүргээ гүйцэтгэж явсан 71 сэтгүүлч амиа алджээ.Харин 178 сэтгүүлч хоригдож байна гэж тус холбооны тайланд дурдсан байна.Сэтгүүлчдийн хувьд хамгийн аюултай улс орон Сири, Сомали, Пакистан зэрэг орнууд хэвээр байсаар байна.
Өнгөрсөн онд энэ үзүүлэлт маш өндөр байсан бөгөөд нийт 139 сэтгүүлч амиа алдсан юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ