Сугалаагаар хожсон 40 сая ам.доллараа хандивын санд өгчээ

АНУ-ын Калифорни мужийн оршин суугч Том Крист хэмээх энэ эр лотоноос 40 сая ам.доллар хожээ. Гэсэн ч тэрээр хожлынхоо бүх мөнгийг буяны санд хандивлаж шуушиан дэгдээж байна.
Тэрээр өнгөрсөн тавдугаар сард энэ ихмөнгийг хожсон ажээ. Энэ тухайгаа тэрээр хэнд ч хэлэлгүй өнөөдрийг хүрсэн байж. Түүний эхнэр нь хоёр жилийн өмнө хорт хавдрын улмаас нас барсан бөгөд эхнэрийнхээ дурсгалд зориулан бусдад сайн сайхан зүйл хийхийг хүссэн нь энэ ажээ.
Том цахилгаан барааны томоохон бизнес эрхэлдэг юм байна. Тэрээр хонжворынбүх мөнгөө хандив болгон өгсөнийхөө дараа“Би 44 жил бизнес эрхлэхдээ хангалттай хөрөнгө хуримтлуулсан.Өөртөө болон хүүхдүүддээ хүрэлцэхүйц хэмжээний хөрөнгөтэй. Тиймээс лотогоор хожсон мөнгө үнэхээр надад хэрэггүй” хэмээн ярьсан байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ