Шатаж байсан барилгаас ихэр хөвгүүдийг аварчээ

Нью-Йорк хотод орон сууцны барилгад гал гарчээ. Азаар хүний амь нас эндээгүй ч гурван хүн нэлээд ноцтой шархдаж, гэмтсэн байна.
Өглөөний 07 цагийн алдад гал гарсан байсан. Энэ үеэр шуудангийн ажилтан хамгийн түрүүнд утаа үнэртэж байгааг мэдэж хүмүүсийг байрнаас гарахыг сануулж сэрээсэн байна.
Гэсэн ч байрны гуравдугаар давхарт гацсан хүмүүс гарч чадалгүй орилолдож байхыг сонсоод туслахыг хичээсэн ч тэр давхар руу орох боломж байсангүй. Тиймээс дээврийн хонгилоор дамжин орж хүүхдүүдийг аварсан байна.
Галын аюулд ороод байсан ихрүүд арван нэгэн сартай байсан гэнэ. Шуудангийн ажилтан Жейрмэн Шерли хүүхдүүдийг гурван давхраас тэврэн буулгасан байна. Учир нь үүдний хэсэг бүхэлдээ галд автсан учир үүнээс өөр сонголт байгаагүй гэнэ.
Хоёр хүүгийнх нь амийг аварсан залууд хүүхдүүдийн ээж аав ихэд талархаж буйгаа илэрхийлж байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ