Топ од бүсгүйчүүд биеэ үнэлж байжээ

Солонгос улсын топ одууд гэгдэх 30 гаруй бүсүйчүүд биеэ үнэлсэн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа гэнэ. Энэ талаар Сувон хотын цагдаагийн газраас мэдээлжээ.
Тэр бүсгүйчүүдийн ихэнх нь жүжигчин, дуучин бүсгүйчүүд байгаа бол үйлчлүүлэгчид нь томоохон компанийн эздүүд болох 40-өөс дээш насныхан байсангэнэ.
Гэвч тэд уулзаж байсан нь үнэн боловч хамтдаа шөнийг өнгөрөөж байгаагүй гэж мэдэгдсэн байна.
Харин шалгалтаар зуучлагч иргэн Кимийн банкны дансанд үйлчилгээ захиалсан баян иргэдээс орж ирсэн мөнгө болон топ одуудын нэр дээрх дансанд мөнгө шилжүүлсэн олон тооны гүйлгээ хийгдсэн нь илэрсэн байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ