Хотын дарга авилгын хэрэгт холбогдож огцорлоо

Токио хотын дарга Наоки Иносе авилгын хэрэгт холбогдож албан тушаалаасаа огцорчээ. Огцрох мэдэгдлийнхээ хажуугаар Наоки Иносе Токушукай группээс 50 сая йенийг /500 мянган ам.доллар/ хувийн зээлийн шугамаар авч, буцаан төлсөн болохоо хүлээсэн байна.

Японы дээд албан тушаалтнууд ийнхүү авилгын хэрэгт холбогдох нь ихэсч байгаа нь шуугиан дэгдээж буй сэдвүүдийн нэг болоод байгаа билээ.

Наоки Иносе жилийн өмнө Токио хотындаргаар сонгогдсон юм. Түүний өмнөх дарга Шинтаро Ишихара нь өнгөрсөн 2012 оны аравдугаар сард улстөрийн шинэ нам байгуулж, сонгуульд өрсөлдөх зорилгоор Токиогийн захирагчаас мөн сайн дураараа огцорч байсан юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ