Америк цагдаа нар дипломатыг тайчуулжээ

АНУ болон Энэтхэгийн хоорондын улс төрийн харилцаа нэлээд төвөгтэй болох нь. Учир нь Нью-Йорк хотын цагдаа нар Энэтхэгийн дипломат албаны ажилтанэмэгтэйн хувцасыг нь тайчуулж, биед нь нэгжлэг хийснээс болж нэлээд асуудал үүсээд байна.

Нью-Йорк хотноо суух Энэтхэгийн дипломат Деваяни Хобрагад өнгөрсөн долоо хоногт визний бичиг баримт хуурамчаар үйлдсэн хэрэгт сэжиглэгдэн цагдаад баривчлагдах үеэр түүнтэй ийнхүү зүй бус харьцжээ. Цагдаа нар Деваяни Хобрагабиедээ ямар нэгэн зэвсэг нуугаагүйг мэдсээр байж эмэгтэй хүний хувцасыг тайчуулан нэгжлэг хийсэн нь энэтхэгчүүдийн дургүйцлийг ихээр төрүүлсэн юм.

Энэтхэг хүмүүсийг дорд үзсэн хэмээн бухимдсан энэтхэгчүүд өчигдөр Шинэ Дели хотноо суух АНУ-ын Элчин сайдын яамны гадна жагсаал зохион байгуулж, дургүйцлээ илэрхийлсэн. Энэ үеэр 30 орчим жагсагч нүүрэндээ АНУ-ын Барак Обамагийн зурагтай баг зүүж, цээжээ нүцгэлсэн байдалтайгаар эсэргүүцлээ илэрийлжээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ