17 давхар барилгаас хавтан унаж 3 хүний амь нас эрсдэх дөхөв

Барилгын компанийн хариуцлагагүй , хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг анхаардаггүй зэргээс үүдээд осол гарч, эрдэнэт хүний амь нас эндэх, бэртэж гэмтэх золгүй хэргүүд ар араасаа хөвөрсөөр байна.
Хэдхэн хоногийн өмнө буюу 2013 оны 12 дугаар сарын 9-ны өдөр иргэн А хоёр хүүхэдтэйгээ Чих хамар хоолойн эмнэлэгт үзүүлчихээд гэррүүгээ харьж явж байхдаа Хан-Уул дүүргийн 3-р хорооны Хас банкны өмнөх замын гэрлэн дохиогоор эргээд явж байтал машин дээрээс нь хүнд жинтэй зүйл унажээ. Уг гэрлэн дохионы уулзварын хажууханд баригдаж байгаа 17 давхар өндөр оффисын барилгаас хавтан унаж, Ниссан Екстрал машины шилийг хагалан, машиныг цөмлөн золтой гурван хүний амь насыг аваад одчихсонгүй.
Энэ бүсгүй 2 настай хүү, дунд ангийн охинтойгоо хамт явж байсан байна. Энэ барилгын захиалагч нь Өсөхжаргал захиралтай ЭМ ТИ ЖИ компани, туслан гүйцэтгэгчээр нь Баярсайхан захиралтай “TББ” компани ажиллаж байгаа. Хэрвээ явган хүн явж байсан бол толгой дээр нь унаж, газар дээрээ нас барах байв. Харин азаар машинтайгаа явж байсан тул төмөр хүлэг ихээр эвдэрч гэмтсэн ч эздийнхээ амь насыг аварчээ. Хас банкны ард талд нь 18 дугаар сургууль, замын урд нь Орхон дунд сургууль бий. Түүгээр сургуулийн сурагчид олноор зорчдог хэсэг.
Үргэлжлэлийг эндээс
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ