​Мөөеө аваргын албан өрөөний товчилсон хаяг

Байгуулсан гавъяа, бахархах амжилт дүүрэн, тэр хэрээр алдар цол нь баргийн зурагтын дэлгэц, хүндэт самбарт багтахгүй аваргын нэг нь Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн Жигжидийн Мөнхбат гуай билээ.

Алдар цол нь хаалганд багтахгүй, авсан медальд нь цээж хүрэхээргүйаваргын ажилтнууд өрөөнийх нь хаалганд гуншин зэрэг дэвийнх нь хамгийн чухал гурвыг л сонгон авсан боловч хэт товчилсоноос болж Д үсэг тав дараалан, чухамдаа 3D ч биш, бүр 4D ч биш цоо шинэ 5D технологийн дэвшил бүхий хаяг болж орхисон байна.

Тав дараалсан Д үсэг буюу 5D-г сийрүүлвээс Далай даян даяар дуурсах дархан гэсэн үгсийн товчлол юм. Ж.Мөнхбат аварга Монголд дэлхийн аваргын анхны хүрэл медаль, нэг ч ялагдалгүйгээр хамгийн эхний олимпийн мөнгөн медалийг авчирч, улсын наадамд зургаан удаа түрүүлсэн, ухаан тооцоо ихтэй, залуудаа аатай аагтай явсан, ард түмний дунд үе дамжин яригдаж буй олон явган шогийг ярьсан яриулсан эзэн нь юм.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт -8 хэм хүйтэн
Өчигдөр 09 цаг 23 мин

Улаанбаатарт -8 хэм хүйтэн
Өчигдөр 09 цаг 23 мин