“Богд хайрханы хишиг” барилдаан болно

Монголын Үндэсний бөхийн холбоо, “АПУ” хувьцаат компанитай хамтран зохион байгуулж буй хүчит 256 бөхийн барилдаан өнөөдөр 14.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.

Барилдаанд улс, аймгийн алдар цолтой хүчит бөхчүүд барилдана. Мөн хоёр азтай үзэгч хагас сая буюу 500 мянган төгрөг гардаж, бас дахин хоёр азтан 50,000 төгрөгийн эзэн болох гэнэ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ