Уинстон Черчиллийн машиныг дуудлага худалдаанд оруулжээ

Дэлхийн хоёрдугаар дайны үед Их Британийн Ерөнхий сайд байсан Уинстон Черчиллийн эдлэж хэрэглэж явсан авто машиныг дуудлага худалдаанд оруулжээ. Даваа гаригт  “eBay” онлай дуудлага худалдаагаар уг машин 616 мянган ам.долларын үнээр зарагдсан байна. “Daimler DB 18 Drophead Coupe” хэмээх энэхүү ховор загварын машин зөвхөн ганцхан ширхэг үлдсэн гэдэгт мэргэжилтнүүд огтхон ч эргэлзэхгүй байгаа юм. Дуудлага худалдааны мэргэжилтэн Сабри Какар Ассошиэтед пресс агентлагт өгсөн ярилцлагадаа “Энэ төрлийн авто машин дэлхий дээр наймхан ширхэг үйлдвэрлэгдсэн бөгөөд үлдсэн ганц нь сая худалдаалагдлаа” гэжээ.

Энэхүү машиныг Уинстон Черчилл1944-1949 оны хооронд сонгуулийн компанит ажлынхаа үеэр унаж байсныг Германы мэргэжилтнүүд батлан хэлж байлаа. Урьд нь уг машин Германы баруун хойд зүгт орших “Lower Saxony” мужийн “Энгэр” хэмээх жижигхэн хотын "Fahrwerk Classics" үзэсгэлэн дээр дэлгэн тавиж байсан удаатай. “Fahrwerk Classics” үзэсгэлэн худалдааны төлөөлөгчийн газрыхны мэдээллэж байгаагаар Daimler-ийн энэхүү машинд 260 гаруй америк долларын өртөгтэй засвар хийсэн гэжээ.  “eBay” интернет худалдааны сайтаар дамжуулан хийгдсэн энэхүү дуудлага худалдаанд 50 гаруй хүн оролцсон бөгөөд нийт 114 үнийн санал ирсэн ажээ. Одоогийн байдлаар энэ машиныг хэн гэгч эрхэм худалдан авсан талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дуудлага худалдааны албаныхан өгөхөөс татгалзаад байгаа юм. Гагцхүү энэ машин Их Британаас ирээд Их Британи руугаа буцаад явах нь тодорхой болжээ.

Х.Төгөл

 

  // .jpg","thumb":"s/n/s/n.jpg"}]

СЭТГЭГДЭЛ БИЧИХ