Энэ оны 51 дэх долоо хоногт

Энэ оны 51 дэх долоо хоногт дэлхий нийтэд болж өнгөрсөн үйл явдлын багц мэдээллийг хүргэж байна. Олны анхаарлыг зүй ёсоор татсан сэдвүүдэд Украин Орос хоёрын хоорондын харилцаа, Оросоос үзүүлэх тусламжийг баталсан болон АНУ-ын цагдаа нар Энэтхэгийн дипломат ажилтныг тайчуулан шалгасан зэрэг асуудлууд байлаа.
Түүнчлэн Өмнөд Судан улсад олон зуун хүнийг хомроголон устгажээ. Бослого жагсаалыг намжаахын тулд ийнхүү 500 хүнийг устгасан нь хүний эрхэнд ноцтойгоор халдсан үйлдэл болов. Эдгээрээс бусад мэдээллийг эхээс уншина уу.
Орос Украинд мөнгөн тусламж үзүүлнэ
Орос улс 15 тэрбум долларыг Украины үнэт цаасанд хөрөнгө оруулж, Украины хүндхэн байдалд байгаа эдийн засагт туслах үүднээс Киевт нийлүүлэх байгалийн нэг сая шоо метр хийн үнийг гуравны нэгээр буюу 268.5 ам.доллар хүртэл түр буулгахаар болов. Энэ тухай хоёр улсын ерөнхийлөгч Владимир Путин болон Виктор Янукович нар Москвад болсон хэлэлцээрийн үеэр тохирсон юм.
Украин болон Орос улсын удирдагчдын байгуулсан гэрээ нь Киевт эсэргүүцлийн арга хэмжээнд оролцогчдын дургүйцлийг улам хүргэж байсан юм. Гэсэн ч Украины зарим иргэд энэ хамтын ажиллагааг дэмжиж байгаа юм.
АНУ-ын цагдаа нар дипломатыг тайчуулав
АНУ болон Энэтхэгийн хоорондын улс төрийн харилцаа нэлээд төвөгтэй байдалд хүрээд байна. Нью-Йорк хотын цагдаа нар Энэтхэгийн дипломат албаны ажилтан эмэгтэйн хувцасыг нь тайчуулж, биед нь нэгжлэг хийснээс болж нэлээд асуудал үүсээд байна.
Нью-Йорк хотноо суух Энэтхэгийн дипломат Деваяни Хобрагад өнгөрсөн долоо хоногт визний бичиг баримт хуурамчаар үйлдсэн хэрэгт сэжиглэгдэн цагдаад баривчлагдах үеэр түүнтэй ийнхүү зүй бус харьцжээ.
Цагдаа нар Деваяни Хобрагабиедээ ямар нэгэн зэвсэг нуугаагүйг мэдсээр байж эмэгтэй хүний хувцасыг тайчуулан нэгжлэг хийсэн нь энэтхэгчүүдийн дургүйцлийг ихээр төрүүлсэн юм. Энэтхэг хүмүүсийг дорд үзсэн хэмээн бухимдсан энэтхэгчүүдШинэ Дели хотноо суух АНУ-ын Элчин сайдын яамны гадна жагсаал зохион байгуулж, дургүйцлээ илэрхийлсэн. Энэ үеэр 30 орчим жагсагч нүүрэндээ АНУ-ын Барак Обамагийн зурагтай баг зүүж, цээжээ нүцгэлсэн байдалтайгаар эсэргүүцлээ илэрийлжээ.
Өмнөд Суданд 500 хүнийг хороожээ
Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Суданд дэд Ерөнхийлөгч Риек Мачарыг дэмжигчид төрийн эргэлт хийхээр бослого гарах үед 400-500 хүн амь насаа алджээ. Өмнөд Суданы армийн зүгээс төрийн эрхийг булаахаар завдсан дэд Ерөнхийлөгч асанг дэмжигчдийн дайралтыг дарах үед ийнхүү олон хүний амь насыг хороожээ.Төрийн эргэлт хийхээр санаархагчид даваа гаригт эрх барих “Ардын либерал хөдөлгөөн”-ий уулзалтын үеэр гал нээснээр мөргөлдөөн эхэлсэн гэнэ. Түүнчлэн төрийн эргэлт хийхээр завдсан хүмүүсийг баривчилжээ. Тэдгээрийн дунд Хууль зүйн, Сангийн, Дотоод хэргийн экс сайд нар багтсан улс төрийн албаны 10 хүн байгаа аж.
Хойд Солонгосын эргэн тойронд
Хойд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслийн веб сайтууд архивын 100 мянга гаруй материалуудыг устгасан тухай Өмнөд Солонгосын албаныхан мэдээлжээ. Тэдний мэдээлж буйгаар сайтуудад хадгалагдаж байсан 35 мянга орчим мэдээ материал устсан байна. Түүнчлэн гадаад хэлүүд дээр байсан материалуудыг ч мөн адил устгажээ. Одоогийн байдлаар интернет дэх сайтын хайлтын систем нь зөвхөн 2013 оны 10-р сарын 1-ний хойшхи мэдээнүүдийг байгаа аж. Гэхдээ энэ хугацаанаас өмнөхмэдээллийг Ким Чен Унд шаардлагатай бол сэргээн харах боломжтой хэмээн "Гардиан" сэтгүүлд нийтэлжээ.
Үүнээс гадна Хойд Солонгосын талаас Өмнөд рүү удаах давшилтаа хийлээ. Умардын удирдагч агсан Ким Чен Ирын нас барсны хоёр жилийн ойтой холбогдуулан Сөүлд болж өнгөрсөн коммунизмын эсрэг жагсаал цуглааны хариуд Хойд Солонгосын талаас тэдэнд хариу цохилт өгөхөөр сүрдүүлсэн байна. Ингэхдээ тэд Үндэсний батлан хамгаалах хороогоороо дамжуулан сүрдүүлэг үзүүлсэн юм.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ