Босогчид улам хүчээ авч байна

Өмнөд Судан улсын зарим нутагт зэвсэгт мөргөлдөөн гарч эмх замбараагүй байдал газар аваад бйна. Босогчид уламс ихээр тус улсын нефть олборлолтын ихэнхийг хангадаг Юнити мужийг эзэлжээ.

Энэ сарын 16-нд тус улсын Жуба хотод мөргөлдөөн болж, 500 гаруй хүн амиа алдсан юм. Мөргөлдөөн болох шатгаан нь төрийн эргэлт хийхээр санаархсан бослогоос үүдэлтэй байсан юм.

Ерөнхийлөгч Салва Киир эмх замбараагүй байдлыг дэд ерөнхийлөгч асан Мачар болон түүний хийсэн хэрэг гэж үзсэнээ төв телевизээр мэдэгдсэн байна. Мэдэгдлийн дараа 20 мянга гаруй босогч нефть олборлох 1000 гаруй газрыг бүсэлсэн гэжээ. Тэдний шаардаж байгаа зүйл бол Мачарыг суллаж эрх мэдлийг нь буцаан өгөхийг шаардаж байгаа юм.

Тус улсад үүссэн эмх замбараагүй байдалтай холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-Ин “Өмнөд Суданд ажиллаж байгаа Хятадын зарим иргэд эх орондоо буцах бэлтгэлээ хийж байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ