“Алтан өд” наадам шилдгүүдээ шалгарууллаа

Монголын Зохиолчдын Эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан өд” наадам энэ оны шилдгүүдээ шалгарууллаа. Тус наадам яруу найраг, хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл, томоохон хэмжээний бүтээл, жүжиг киноны зохиол, хүүхдийн зохиол, утга зохиолын судлал шүүмж, утга зохиолын орчуулга, баримтат уран зохиолын бүтээл зэрэг төрлөөр шилдгүүдээ шалгаруулдаг юм. Гэвч энэ жил хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээл болон утга зохиолын шүүмжийн төрөлд тэргүүн байр эзлэхүйц бүтээл байхгүй гэж үзсэн учраас бусад төрлүүдэд шилдгүүдээ тодруулав. Нийт 80 гаруй үгийн мастерууд цугласан наадам дуу хууртай үргэлжилж орчуулгын төрөлд О. Чинбаяр “Моби Дик”, баримтат уран зохиолын төрөлд Л. Одончимэдийн “Хоржоонтой дурсамж” бүтээлүүд шилдгээр шалгарсан бол богино хэмжээний хүүрнэл зохиолын төрөлд Б. Баярсайханы“Тэнгэрийн санаа”, жүжиг киноны зохиолын төрөлд Б. Батрэгзэдмаагийн “Их хаадын санаа”, хүүхдийн зохиолын төрөлд Д. Ганчимэгийн “Дусал мэдрэмж”, яруу найргийн төрөлд Г.Баярын “Танихгүй цэцгийн үр” бүтээлүүд шалгарсан юм. Архангай аймгийн уугуул Г. Баярын хувьд дөрөв дэх номоороо энэхүү шагналыг авч байгаа ажээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ