Бангкок дахин үймээний хөлд дарагдав

Тайландын сөрөг хүчнийхэн Ерөнхий сайд Йинглак Шинаватраг огцрох хүртэл жагсаал цуглаанаа үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлж дахин бослого тэмцлээ эхлүүлжээ. Жагсагчид нийслэл Бангкок хотын худалдааны дүүргүүд, автозамын уулзваруудыг хагас өдрөөр саатуулан хааж эсэргүүцлээ илэрхийлжээ.
Энэ удаагийн жагсаалыг Сутер Таугсубан удирдан явуулж байгаа юм. Тэрээр өчигдөр Бангкок хотын худалдааны төвийн гадна цуглаан үүсгэж шинэчлэл хийх хүсэлтэй байгаагаа хэлсэн байна.
Тайландын Ерөнхий сайд Йинглак Шинаватра ард түмний эсэргүүцэл бослогын хэмжээнд хүрээд байсан үед буюу энэ арванхоёрдугаар сарын эхээр одоогийн Засгийн газрыг тарааж, шинээр сонгууль явуулахаар болсон. Гэсэн чард түмэн түүний санаачилсан өршөөлийнхуулийг эсэргүүцэн ийнхүү олон хоног жагсаал цуглаан хийж байгаа билээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ