Нас барсан эмэгтэй гэрийнхэндээ бэлэг явуулжээ

Брэнда Шмит хэмээх 46 настай эмэгтэй хоёр жилийн өмнө өндгөвчний хорт хавдраар өвчлөн нас барсанажээ. Тэрээр дөрвөн хүүхдийн ээж байсан юм. Харин түүний гэр бүлийнхэнд саяхан гайхалтай явдал тохиолджээ.
Түүний гэр бүлийнхэнд ээжээс нь гайхалтай сайхан бэлтгэж боосон бэлэг ирсэн байна. Энэ бүхэн гайхал дагуулж байсан ч Брэндагийн бэлдсэн зүйлс байсан аж.
Тэрээр амьд байхдаа найздаа захиж үлдээсэн сүүлчийн хүсэл нь миний нөхөр дахин гэрлэх үед тэднийг миний өмнөөс баярлуулаарай хэмээн бэлэг авах мөнгө үлдээсэн байжээ. Харин түүний нөхөр одоогоос сарын өмнө нэгэн бүсгүйтэй сүй тавьсан юм байна.
Тэрээр бэлэгний хажуугаар нөхөртөө хандан дахин эхэлж буй амьдралд нь аз жаргал хүссэн сайхан үгтэй захидал бичсэн байжээ. Хэрэв тэр амьд байсан бол нөхөртэйгөө хурмынхаа 20 жилийг тэмдэглэх байжээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ