Цасан шуурганаар 10 хүн осолджээ

Канадын зүүн эргийн зарим хотод хүчтэй цасан шуурга шуурч нэлээд хэмжээний хохирол учруулжээ. Ням гаригт болсон цасан шуурганы үеэр арван хүн нас барж, олон тооны мод унаж, зам хаагдаж, нэлээд хүндхэн нөхцөл үүсээд байна.
Мөн хэдэн мянган айл болон үйлчилгээний 350 мянган байгууллага цахилгаангүй болж, үйл ажиллагаа нь бүрэн зогссон байна.
Түүнчлэн Торонто, Монтреал хотын бүх нислэгүүд цуцалсан байна. Цасан шуурга цаашид ч үргэлжлэх бөгөөд хүйтний эрч арван хэмээр чангарах гэнэ. Үүний зэрэгцээ Нова Скотиа, Нью Брансвик хотыг ч хүйтэн бороо, цасан шуурга дайран өнгөрөх төлөвтэй байгааг цаг агаарын албанаас сэрэмжлүүлж байна. Цаашид байдал энэ хэвээр үргэлжлэх юм бол онц байдал зарлахад хүрнэ гэв.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ