Баянхошуунд шуудайтай гүйж Гиннесийн номонд бичигджээ

Гиннесийн номд бичигдсэн хачирхалтай амжилтуудын дунд манай улсад болсон нэгэн үйл явдал бичигдсэн байдаг аж.
АНУ-ын иргэн Ашрита Фурман хэмээх эр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Баян хошууны Баруун салаа орчимд хоёр хөлдөө шуудай углаж 1.6 км газрыг хамгийн хурдан буюу 16 минут 41 секундэд туулж дэлхийн дээд амжилт тогтоож байжээ.
Гэхдээ энэ үйл явдал 2007 оны тавдугаар сарын 19-ний өдөр болжээ. Монголчууд биднийг Гиннесээр өвчилж хэдэн мянган, бөх, биелээч, морьтнууд цуглуулан өч төчнөөн төгрөг цаг хугацаа алдан байжэнэ номд бичигдэхээс хэдэн жилийн өмнө гэсэн үг. Үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэвэл сэтгэж л чадвал ганц шуудайтай байхад л Гиннест бичигдчихэж болдгийг сануулах гэсэн юм.
Ашрита Фурман бол Гиннесийн номд янз бүрийн амжилтаар бичигдэхийг эрмэлздэг нэгэн. Ингэхдээ тэрээр амь дүйсэн үйлдлүүд ч хийж байсан аж. Хүний санаанд багтамгүй зүйлс хийж энэхүү алдарт номд шинэ амжилтуудыг нэмэх нь түүний хобби ч гэж хэлж болно. Тэрээр улс орон дамнан аялж шинэ амжилтуудыг тогтоодог. Түүний гаргаж байсан амжилтуудаас нэрлэвэл:
-Халбаган дээр өндөг тогтоогоод уулын өөд гүйсэн. 100 метр газрыг 21.94 секундэд туулжээ.
-Буцалгаж чанасан халуун өндгийг амандаа зууж нэг минут илүүтэй болсон.
-Зүлэг тэгшлэгч машиныг хоёр минутын турш эрүүгээрээ чиглүүлэн ажиллуулах. Үүнийг тэрээр Бээжин хотод хийсэн байна.
-Савхаар өвс түүх. Нэг минутад 20 ширхэг өвс түүж чадсанаараа дээд амжилт тогтоосон юм.
-Ширээний теннисийн бөмбөгийг савхаар түүх. Минутад 30 бөмбөг түүсэн байна.
-Хамраараа шаар үлээх. Нэг цагт 380 шаар үлээсэн.
-Шоколад руу гүзээлзгэнэ дүрж гаргах. Нэг минутад 58 гүзээлзгэнийг шоколаданд дүржээ.
Гэх мэтчилэн түүний амжилтууд үргэлжилж байгаа. Цаашдаа ч тэрээр амжилтуудаа ахиулсаар байна хэмээн ярьсан байна.
Н.Төгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ